Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Thursday, January 5, 2012

I hate you but I love you...



Чи
яг л тэнгэрт нисэх шувуу мэт ихэмсэг

Чиний дэргэд би бяцхан жаал мэт гэнэн

Харин одоо тэр шувуу үүлэн дунд төөрчихсөн
Харин өнөөх жаал шувууг олж харахаа байчихсан

Чи өмнө нь яг л сар шиг байсан
Сарыг ширтээд би үргэлж мишээдэгсэн
Харин одоо чи яг л нар шиг
Нар луу харахаар нулимс урсчихдаг

Чи шувуу байсан болохоор
Чи сар байсан учраас
Би чамд хайртай
Үүнийг чамд хэлэх гэсэн юм

Гэхдээ

Чи намайг олохгүй төөрчихсөн болохоор
Чи хурц нар шиг нүдийг минь сохолсон болохоор
Би чамайг үзэн ядаж байна
Үүнийг л чамд хэлэх гэсэн юм...

2 comments: