Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Friday, January 6, 2012

Чи мэдэх үү?



Чи санаж байна уу
Бид хоёр хөтлөлцөөд хамт алхаж байсныг
Чи мэдэх үү
Би чамайг хардаг байсныг

Чи санадаг уу
Би чамайг анх хэзээ үнссэнийг
Чи анзаарсан уу
Би чамд сайн байсныг

Урьд нь чи бас би
Ертөнцийн хоёр захад
Хориотой мэт оршдог байлаа
Одоо харин хамтдаа
Хил залган тусгаар тогтножээ

Чи минь яг л
Бүлээн устай бассейн шиг
Халууцхад сэрүүцүүлж
Даархад дулаацуулдаг
Чи минь яг л
Гадаах задгай бассейн шиг
Цэв цэнхэр
Тув тунгалаг

Чи санаж байна уу
Цэв цэнхэр усанд
Тэврэлдээд хамт сэлж байсныг
Чи мэдэх үү
Тув тунгалаг царайг чинь
Тэхэд л анх олж харсныг...

1 comment:

  1. Чамайгаа алдвал
    Надад нар гэж байхгүй
    Чамайгаа алдвал
    Цэлмэг өдөр гэж байхгүй
    Чамайгаа алдвал
    Нүд минь яг тэнгэр шиг бүрхэх болно
    Тэгээд тэндээс өдөр бүр бороо орно...
    Бороо орно

    ReplyDelete