Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Wednesday, November 30, 2011

I'm so glad that you're my Radio...



Надад нэг радио бий
Намайг дуулуулж уйлуулах нь ч бий
Нүдрүү нь эгцлэх хүсэл бий ч
Нүүгээд явчих зориг түүнд бий...

Гаднаа бол зүгээр л нэг радио
Ганц яригчтай энгийн нэг радио
Түүнийг харин би нээж үзэхийг хүснэ
Тэнгэрлэг сэтгэлт бүсгүй дотор нь суудагийг мэднэ...

Дотор нь суучихаад тэр бүсгүй
Дуу бүрийг надад сонсгоно
Дуунд нь уяран сэтгэлээ нээж
Дуусахгүй яриаг бид эхэлнэ...

Надад ийм л нэг радио бий
Намайг дуулуулж уйлуулах нь ч бий
Нүдийг нь харах хүсэл бий ч
Надаас нуугдчих зориг түүнд бий...

1 comment: