Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Saturday, December 3, 2011

Нүд



Чи их хөөрхөн
Чиний царайнд би дурласан
Чи их ухаалаг
Чиний ухааныг би биширсэн
Чи үнэхээр эелдэг
Чиний занд би татагдсан
Чи үнэхээр зоригтой
Чиний зоригийг би үнэлсэн

Гэвч чи минь намайг харж чаддаггүй,
уйлмаар санагддаг...
Гэхдээ би өмнөөс чинь бүхнийг харна айлтгүй
Гэвч чи минь ганцаар алхаж чаддаггүй
зүрх шимширдэг...
Гэхдээ би дэргэдээс чинь түшинэ зоволтгүй

Болдогсон бол чамдаа би нүдээ бүр өгчихсөн
Бодолдоо л төсөөлдөг ертөнцийг чинь
бүхлээр нь нэг үзүүлэхсэн
Яасан гэж чи минь ингэж зовдог юм бол
Яагаад заавал бидэнд ийм хайр заяасан юм бол...

4 comments: