Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Sunday, December 25, 2011

Ирсэн...



Үргэлж л хөгжимд дурлагч нэгэн бүсгүй байжээ
Өглөө бүрийг инээмсэглэн угтдаг байж гэнэ
Үүрд хамт байх ханхүүгээ мөрөөдөж
Өдөр бүр түүнийгээ л зурдаг байжээ...


Түүндээ л зориулж толиныхоо өмнө гоёж зогсдог байж
Түүнийгээ л мөрөөдөж дуунд уяран бүжиглэдэг байж
Нэг л өдөр хүрээд ирнэ гэж шөнийн саранд шивнэдэг байж
Нэг ч хором алдалгүй цаг хугацааг тоолдог байж..

Тэр нэгэн өглөө нар үзэгдсэнгүй
Тэнгэрээс харин цагаан цас бударчээ
Тэгтлээ догдолдог байсан сэтгэл
Тэр л үед гүн бодолд автжээ...

Цаг хугацаа явсаар дахиад л өвөл болжээ
Цайлган сэтгэлт бүсгүй хорин өвлийг үзжээ
Цагаан цасан дээр хөл нүцгэн зогсоод
Цаг гаруй уйлж алсын барааг ширтжээ...

Алс хол ширтэн зогсохдоо
Амраг түүнийгээ л харуулдсым гэнэ лээ
Аз жаргалыг бүсгүй хүлээж
Арван есөн жил тэвчсийм гэнэ лээ
Алсын алсаас харцыг нь мэдэрч
Ариухан хайр нь ирсийм гэнэ лээ
Амраг хосууд тэхэд л уулзаж
Амар сайхандаа жаргасым гэнэ лээ...



Чамайг оройжин бодож суусан 2011 оны 12-р сарын 25-ны өдөр.


2 comments:

  1. like like like. Facebook deer page neeged like daraad bj boldogguimuu?

    ReplyDelete
  2. wow гэж л хэлье дээ амжилт :D :D :D

    ReplyDelete