Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Saturday, December 31, 2011

Хоёр мянга арван нэгдүгээр оны сүүлийн тэмдэглэл



Өнөөдөр 2011 оны 12р сарын 31. Хүн төрөлхтөн он цаг хугацааг тоолж эхлээд бүхэл бүтэн хоёр мянга арван нэгэн жилийг ардаа орхижээ. Энэ урт удаан хугацаанд болсон үйл явдлыг тодорхой цаг хугацаатай нь мэдэж тэмдэглэж байхын тулд нэгэн жаран, нэгэн зуун, нэгэн мянган гэж ангилжээ. Миний хувьд, бидний хувьд хоёр дахь мянган жилийн төгсөл үед энэ дэлхий дээр ирж одоо гуравдугаар мянган жилийн эхэн үед амьдарч байна. Зуунаар ярьвал хорьдугаар зуунд төрж хорин нэгдүгээр зуунд амьдарч явна. Хэрэв чадал байвал дараагийн зуун жилийг үзэж ч болох юм. Гэхдээ бараг л боломжгүй зүйл биз. Бидний үр хүүхдүүд л хорин хоёрдугаар зуунд аж төрөх болно.
Тэгээд бодохоор бид үнэхээр өчүүхэн богино хугацаанд л энэ дэлхий гэгч аугаа том гараг ертөнц дээр хүн гэж амьдардаг байх нь. Тэгсэн хэрнээ энэ богино хугацаанд үнэхээр их зүйл тохиолдох юм.
Амьдарлын хугацаа маань одоо л эхлэж байгаа мэт санагдах юм. Миний бодлоор хүн тавь, жаран нас хүртлээ юм хийж бүтээж ид завгүй явдаг болов уу гэж бодогддог. Харин бас нэг хүний бодлоор хүн үхэн үхтлээ бүтээлч байдаг гэх юм. Бараг л тэр нь үнэн биз.
Гэхдээ жар хүртлээ бүтээлч байдаг гэж бодвол одоо надад дахиад дөчин жил байна. Миний энэ хүртэл амьдарсан хугацаанаас хоёр дахин илүү хугацаа.
Яг энэ хэв маягаараа амьдарвал энэ хүртэл юу үзэж харснаа юу хийж бүтээснээ дахиад хоёр дахин илүүгээр үзэж харж хийж бүтээх нь. Гэхдээ би энэ хүртэл жаахан хүүхэд байсаар ирсэн. Энэ цаг мөчөөс эхлэн өөрийн гараар өөртөө, бас хайртай хүмүүсдээ ихийг хийж бүтээх болох нь. Тэгэхээр одоо байгаагаасаа дахиад хэд дахин илүү чадвартай, хэд дахин илүү ухаантай болох нь гарцаагүй. Тиймээс миний одоогийн хэв маяг маань арав дахин илүү дээшлэж одоо байгаагаасаа арав дахин илүү бүтээлч болно гэдэгтээ хангалттай итгэлтэй байна. Тиймээс дахиад дөчин жил гэдэг дөрвөн зуун жил ихийг бүтээх мэт хугацаа байх нь. Тэгэхээр бид хорин дөрөвдүгээр зуун хүртэл амьдарч чадах нь. Энэ дэлхий дээрх аугаа хүмүүс тэртээ XII XIII-р зуунаас өдийг хүртэл амьдарсаар л байдаг. Үүнээс ялгаагүй.
Хүний амьдралын богино хугацаанд хүний санаанд оромгүй ихийг бүтээж цогцлоох нь хамгийн гол утга учир юм байна, ингэж чадвал хүний амьдралын хугацааг хангалттай уртасгаж чадна гэж яг энэ оны сүүлчийн өдөр, дараагийн шинэ оныг угтах энэ мөчид бодогдлоо...

Одоо байгаагаасаа хэд дахин илүүг бүтээж, одоог хүртэл чамд тохиолдсон зүйлсээсээ хэд дахин илүү сайхантай учрах болтугай!
Шинэ жилийн мэнд хүргэе!

Он жил цаг хугацаа өнгөрсөөр л...
Маргааш гэхэд 2012-р оныг тоолж эхлэх нь...

3 comments:

  1. tiim shvv ihiig hiij bvteej ter zvil maani l bidniig zuun damnuulan amidruulj bolno shvvde..chinii bytshan unshigch

    ReplyDelete
  2. Nadad bas iim byatshan unshigch bdagt bayrlaj bna shuu :)

    ReplyDelete
  3. Бяцхаан бяцханMarch 21, 2015 at 8:24 PM

    Би блогт чинь зочилолгүй маш их уджээ.. нийтлэл оруулалгүй их удаж байгааг энд онцолмоор байна. 2015 оны 3 сарын 21-ны өдөр бяцхан уншигч нь хүлээсээр л бгад өөрөө ч сүүлдээ найдвар тасарч орхиж. /нэг л сайхан энергитэй бас хүлээж уншдаг бяцхан хүн байгаа шүү.. гэдгийг дуулгамаар байна/

    ReplyDelete