Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Sunday, February 26, 2012

***


Тэвчихээс өөрийг үл хийнэ.
Тэр цонхны дэргэд ганцаараа сууна.
Цаана нь
Тэнгэрээс юу ч юм унана.
Цаг хугацаа зогсож
тамхины утаа танхимын голд бүжиг эргэнэ.
Түр салалт их хайрыг бадрааж өнгөц хайрыг унтраадаг...

Sunday, February 12, 2012

Өвлийн сайхан өглөө



Өглөөний тунгалаг агаар хийгээд
Үүрийн шаргал наран чамайг минь гэрэлтүүлжээ
Нүдээ анин цээж дүүрэн амьсгалахдаа
Нарны илчийг хацрандаа шингээн мэдэрчээ...

Monday, January 30, 2012

Би мэдэрч байна



Гэрэлтэгч бяцхан охин минь, одоо бүх юм сайхан болно
Гэрт чинь сэтгэл татам нэгэн хүү ирнэ. Дэргэд чинь сууна.
Гал түлж, чамд хөгжим тоглож өгнө.
Гараас чинь атгаад л тэр цаг хугацааг зогсооно.

Wednesday, January 25, 2012

Ганцхан удаа инээгээч...



Нулимс шиг шорвог далайн гүнд
Нуугданхан байгаа загас мэт сэтгэл
Далай шиг нүд алдам гуниг дунд
Давалгаа хүлээн хөвөнхөн байнам

Хэзээ чи дарвуулыг минь дурлалын салхиар үлээх вэ?
Хичнээн жил би чамайг мөрөөдөнхөн хөвөх вэ?
Далдхан гунигаас үргээж эрэг рүү намайг дөхүүлэх
Давалгаа болгож над руу ганцхан удаа инээмсэглээч

Saturday, January 14, 2012

Чамтайгаа шүлэг шиг амьдарна...



Би яг л энэ шүлэг шиг амьдарна...


Навчсын сэрчигнээ хийгээд шувуудын шулганах чимээтэй
Намрын хонгор салхи хацар илбэхэд би сэрнэ
Томоо нээсэн цонхон цаана хүүхдүүд гүйлдэх нь жаргалтай
Толины өмнө эхнэр минь үсээ самнах нь үзэсгэлэнтэй

Зүүдэнд ирсэн айдас үргээд л нисэх тэр мөчид
Зөөлөн инээмсэглэх хайр хөнжил сөхөн орж ирнэ
Өчигдөр бид хоёрын үнсэлцсэн хөгшин модны сүүдэрт
Өхөөрдөм үрс минь яг л шувууд шиг шулганах сонстоно

Би энэ шүлэгт дуртай...
Энэ шүлгийг би чамаараа төсөөлдөг...
Хэн юм бол гэж эргэлзээд хэрэггүй ээ
Чи минь шүү дээ... Чи минь...

Monday, January 9, 2012

***


Инээмсэглэлийг чинь энэ хэвээр нь хадгалж
Илүү биш, дутуу биш
иймээр чинь л чамайг хайрлаад
Барьж чадахгүй ч
ядаж шүргэхсэн гэх хүслээ авч үлдээд
Байхаас чинь байхгүй хүртэлх чамайг
дөнгөж таньж мэдрэх
Хонгор минь ямар сайхан юм бэ!

Friday, January 6, 2012

Чи мэдэх үү?



Чи санаж байна уу
Бид хоёр хөтлөлцөөд хамт алхаж байсныг
Чи мэдэх үү
Би чамайг хардаг байсныг

Чи санадаг уу
Би чамайг анх хэзээ үнссэнийг
Чи анзаарсан уу
Би чамд сайн байсныг

Урьд нь чи бас би
Ертөнцийн хоёр захад
Хориотой мэт оршдог байлаа
Одоо харин хамтдаа
Хил залган тусгаар тогтножээ

Thursday, January 5, 2012

I hate you but I love you...



Чи
яг л тэнгэрт нисэх шувуу мэт ихэмсэг

Чиний дэргэд би бяцхан жаал мэт гэнэн