Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Friday, July 23, 2010

Энэ зун ч их юм болж байна даа
Элдэв сонин сайхнаар эхлээд
Одоо яг ид дундаа явж байна..
Оддын доор элдвийг мөрөөдөж
Сар жаргатал гиеүрч суусан...
Тэндээс холдоод энд ирлээ
Тэвчихгүй нь ээ бүтэж үхэх нь
Эндээс яваад тийшээ зорилоо
Эцэст нь бүх зүйл сайхнаар төгсөнөө...

Thursday, July 22, 2010

Инээмсэглэл шиг шав шар цэцгүүд...
Ийм сайхан байгаль, алтран шаргалтах нар
Голын урсгал...
Загаснууд эрэг дээр наранд биеэ ээгээд л
Гоё ч байна даа,
Шувууд мөчир дээр хэвтчихсэн
Юу ч юм хөөрөлдөөд л
Тэнд хоёр буга цэцэг түүж явна
Тээр тэнд хэсэг үүл хөзөр тоглож сууна
Юу вэ, би чинь хэдтэй билээ?
Ертөнцөд ирээд хэдэн ч жил болчихов доо


Үүл гэдэг тэнгэрийн хөрс
Үнэндээ мод биш гайхамшиг тэнд ургадаг
Бурхад түүнээ услахад мартагдагсад доор нь
Бороо орлоо л гэж баярлахчаа аяддаг
Хааяа ч болов мод усла
Үхэгсэд баярлана
Хариуд нь бид тэнгэрт очиж
Гайхамшиг тарина...