Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Thursday, May 27, 2010

Уучлаарай намайг, үнэхээр уучлаарай...

Хүн төрөлхийн гэмт амьтан гэж би сонслоо. Яагаад? Учир нь төрсөн цагаасаа хүүхэд уйлж, хоол нэхэж, ээжийгээ нойргүй хонуулан зовоодог. Ингэж мэдээ ороогүй байхаасаа хүн гэм үйлддэг гэж хариулав. Би итгээгүй. Харин удалгүй би хүмүүсийн өмнө буруутан болох олон зүйл хийснээ саналаа. Өө сэвгүй ариухан хүн гэж байдаггүй байх, хүн бүр их бага хэмжээгээр гэм үйлдсэн байдаг. Харин миний хийсэн гэм бага биш харин бүр их. Би хэдий залуу хүн ч гэлээ өнгөрсөнөө эргээд харахад хүн ихээр гомдоосон нүгэл үйлдсэн л байна. Тэрнээс илүүг ч үйлдсэн. Эхэндээ би өөрөө хохирогч байснаа, дараагаар нь өрөөлийг гомдоож өмнөх гомдлоо нөхөх шиг санадаг болжээ. Намайг гэж сэтгэлээ харамгүй зориулсан хүнийг хөсөр хаяж, гомдоосон гэм хийсэн гэж би боддог. Харин миний гомдоосон хүмүүс намайг зүхэж явдаг эс бол мартаж орхисон үгүйг би даанч мэдэхгүй.

Найзууд минь миний энэ үгийг сонсоод “Үгүй дээ, чи хэний ч өмнө буруугүй. Тэр бол хүн бүрийн амьдралд тохиолддог л зүйл” гэж хэлнэ. Харин би сэтгэлдээ гэмтэй гэдгээ хүлээн зөвшөөрч, уучлал гуйх ёстойгоо ойлгосон.

Одоо би чадахын хэрээр өнгөрсөний алдаагаа давтахгүйг хичээнэ. Гэхдээ дахиад алдаж гишгэхээсээ айж байна. Яагаад гэвэл амьдралд ам гарч болдоггүй юм байна лээ. Өнөөдөр би инээж болно, эсвэл уйлж болно. Харин маргааш ямар байхыг таашгүй.

Тиймээс би уучлал гуйж байна. Өөрийнхөө гомдоосон хүмүүсээс чин сэтгэлээсээ уучлалт хүсье. Би цаг хугацааг буцааж хийсэн хэргээ эргүүлж чадахгүй. Гэхдээ би гэмшин харамсаж, үнэн сэтгэлээсээ чамаас уучлал гуймаар байна. Одоо миний хийж чадах зүйл энэ л юм даа.

***

Би мод чи уул. Би загас чи ус. Би од чи тэнгэр.

Чиний хөрсөнд би ургаж, чиний шимээр би тэтгэгдэж, чиний түшигт би оршдог.

Чамгүй бол би хатаж, чамгүй бол би мөхөж, чамгүй бол би харвана.

Модгүй уул нүцгэн. Загасгүй ус хоосон. Одгүй тэнгэр харанхуй.

Чи уул би мод. Чи ус би загас. Чи тэнгэр би од.


Tuesday, May 25, 2010

IELTS шалгалт өгсөн туршлагаас...


Өнгөрсөн 6 сард миний бие IELTS шалгалтыг анх удаа өгч үзсээн. Дундаж оноо нь 6.0 авсан ч үүндээ сэтгэл үнэхээр ханамжгүй байгаа. Онгироод байгаа юм биш шүү! Учрыг нь удахгүй тайлбарлая.
Энэхүү шалгалтад орж үзсэнийхээ дараа л хүн юун дээрээ анхаарах байснаа хамгийн их ойлгож мэддэг юм байна.




Monday, May 24, 2010

Гоё номнууд

Зиа ойрд нэг ийм ном уншаад их аятайхан байна аа би. Мэдээж хүн бүр "Нууц" гэдэг номыг мэдэх байх дэлхийн bestseller шүү дээ. Харин энэ хувилбар нь залуучуудад зориулж маш гайхалтайгаар тэдний үзэл бодолд нөлөөлхүйц болж чадсан гэж бодож байна. Өөрийн ирээдүйгээ хэрхэх талаар сайн мэдэхгүй, тэр талаар төсөөлөлгүй байгаа хэн нэгэнд хамгийн сайхан ирээдүйг өгч чадах байх шүү. Залуу насандаа амьдралыг зөв өөдрөгөөр харж бас их зоригтой хэрнээ бодол эрэгцүүлэлтэй алхам хийж сурахад туслаж чадах том "Нууц" шүү! Энэ гайхалтай номыг найздаа ч юм уу дүүдээ эсвэл хэн нэгний төрсөн өдрийн бэлэг болгож өгвөл үнэхээр гайхалтай том бэлэг болж чадна. Гэхдээ өөртөө бэлэглэх нь хамгийн том бэлэг шүү. Би энэ номыг бэлгэнд авсан болохоор үнэхээр сэтгэл татагдан уншсан. Гол нь ганц удаа уншаад хаячихаж болохгүй! Дахин дахин үг өгүүлбэрээр нь нягтлаж, бодож уншбал илүү ихээр өөрт чинь нөлөөлнө гэж зөвлөе. За тэгээд нууц гэж юу вэ гэдгийг ойлгоход тань амжилт хүсье!



За энэ бас их гайхалтай ном. Үнэхээр сэтгэхүй гэж ийм л байх ёстой юм байна, алсыг харж ихийг бүтээх ёстой юм байна гэдгийг өөрийн эрхгүй ухааруулж чадсан ном. Аливаа зүйлийг өөдрөг сайхнаар харуулж тэр болгоноо бодит жишээгээр баталгаажуулсан "үнэн" ном шүү. Уншиж байхдаа өөрт таалагдсан санаагаа бичиж аваад амьдралдаа хэрэгжүүлж, түүгээ мөрдлөг болговол амьдралд чинь томоор нөлөөлж чадахуйц ном шүү...












Дэлхийд алдартай гайхамшигт бүтээлүүдийн нэг "Усан доогуур хорин мянган бээр аялсан нь" хэмээх зохиолын эхний хэдэн өгүүлбэрийг уншиж эхлэхэд л надад таалагдсан. Бүр амтанд нь ороод өдөржин бариад суучихмаар л болсон. Гэхдээ би энэ номыг уншиж дуусаагүй байгаа, ер нь мэдээж адал явдал сонирхолтой баримтаар дүүрэн ном байна лээ. Аймар зузаан ном болохоор сонирхол их төрүүлдэг юм байна шүү. Би ч өөрөө геологич мэргэжилээр сурч байгаа болохоор их татагдсан. Адал явдалд дурлагч хүмүүс заавал уншаарай.









Ч.Лодойдамбын "Алтайд"
роман. Энэ бол жинхэнэ геологчдийн тухай зохиол доо. Би бүр анх удаа л номыг тэгж амтлан уншсан. Би геологич болох болохоор мэддэг нэр томъёо гарч ирэхээр улам л татагдан уншсан. Энэ номыг уншаад сууж байхад үнэхээр геологи гэдэг мэрэгжил, геологич гэдэг хүнээр бахархаж байсан. Хөдөө уул хад, элсэн цөл, ус шалбааганд явж байхдаа ямар саад бэрхшээлтэй учрахаа мэдэхгүй хэрнээ юу ч болж байсан даваад зорилгоо бүтээнэ гэдэгтээ итгэл дүүрэн байдагт нь дотроо огшиж уншсан. Тэгж явж байхдаа багийнхаа хүмүүстэй хэрхэн дотносож хэрхэн хүн чанар гэдэг зүйлийг харуулж амь тэмцэн нэгнээ аварч сүрэг чоно тулж ирсэн ч гартаа ганцхан хутга атгачихаад нэгнийгээ хамгаалж зогсох тэр агшинг нүдэнд харагдтал бичсэн зохиол гэж хэлж чадна. Түүнээс илүү олон зүйлийг маш сонирхол татахуйцаар бичиж адал явдлыг жинхэнэ утгаар нь харуулж чадсан ном шүү. Надад байгаа шүү авч уншиж болно :)


Зиак ингээд энэ удаад 4 ном танилцууллаа дараа дахиад танилцуулна аа. Ном их уншвал сэтгэхүй их өөрчлөгддөг гэж боддог. Үнэн юм шиг байна лээ :D

Thursday, May 20, 2010

Цэцэглэдэггүй цэцэг /өгүүллэг/


Шороо яран тэмүүлсээр түүнийг анх цухуйхад цонхон цаана сар гийж одод түгсэн өвлийн нэгэн саруулхан шөнө байлаа. Хөгнө шиг хар ногоон иштэй авирдаг энэ цэцэг бол хуримын бэлгэнд ирсэн тасалгааны есөн цэцэгний нэг. Гэрийн эзэгтэйд бол өнгө өнгөөр алагласан эдгээр цэцэгсийн дотроос хамгийн царай муутай нь тэр байлаа.

Цаг хугацаа...
Бэлгэнд ирсэн ихэнх цэцэгс одоо өнгө өнгийн, өөр өөрийн гоо үзэсгэлэнтэй цэцэг гаргасан бөгөөд маш тэсвэртэйд тооцогддог Мөнхрөө цэцэг, "царай муут" Хөгнөлж хоёроос л цэцэг гарахгүй удлаа. Өглөө бүхэн эзэгтэй цэцгүүдээ арчилж услах бөгөөд дээрх хоёр цэцгийг хамгийн сүүлд усалсан болоод орхино. Залуу хосуудын хувьд бүх юм сайхан байсангүй. Үе үе бие бие рүүгээ хатуу үгс шидэлцэнэ. Нэгэн шөнө Мөнхрөө анхилуун үнэртэй олон жижиг цэцэг дэлгэлээ. Харин "царай муут" салхивчны бариулд хүртэл өндөр ургасан боловч цэцэг гаргахгүй л байлаа. Өглөө нь эзэгтэй Мөнхрөө цэцэглэсэн байхыг олж үзээд баярласан боловч Хөгнөлжийг тэгтэл урт ургасанд яагаад ч юм дургүй байв. Салхивч нээх гэтэл бариулаас ороосон иш нь саад болсон тул эзэгтэй "царай муутын" хоёр гурван ишийг салхивчнаас салгах гэж хэсэг оролдоод эцэст нь хайчилж орхив. Шинэхэн амьдралаа өндөрт ургуулж, үзэмжит сайхан цэцэг дэлгэрүүлэх гэсэн түүний урам хүслийг нөхөр нь урд шөнө үгэн хайчаар тайрч орхисон шиг...

Өчигдөр бүхэн өнөөдөр байсан



Цагийн зүүний баруун тал руу ирээдүй ойртож
Цагийн зүүний зүүн талаас өнгөрсөн холдоно
Зүүний үзүүрт тогтох арвайн чинээхэн
Зүрх цохилох нь одоо, одоо гэх шиг
Би өөрөө одоог илтгэх цагийн зүү
Биедээ ирээдүйг шингээгээд өнгөрсөн болгогч
Цаг хугацааг хувиргагч мах цус ясаар хийсэн
Маргааш өчигдрийн дундах босоо зүү

Маргааш гэдэг надад хүрээд өнөөдөр болно
Мартагдахгүй сэтгэлд хадагдаад өчигдөр болно
Ирж яваа өчигдөрийг маргааш гэдэг
Ирээд буцсан маргаашийг өчигдөр гэдэг
Өөрчлөх боломж бүхий
Өчигдөр бүхнийг өнөөдөр гэдэг

Tuesday, May 18, 2010

Оюутан бид нарын өглөө яг л ингэж эхлэдэг :D



Хэхэ үнэхээр инээдтэй юм аа хахаха :))

ТА яг ҮНЭНДЭЭ хэн БЭ? тун СОНИРХОЛТОЙ сонжоо


Үзэг, харандаагаа аваад наашаа суугаарай. Нэг сонихолтой сонжоо оллоо.
Дээрээс нь доошоогоо аажуухан гүйлгэж өөрт таарах хувилбараа цаасан дээрээ тэмдэглээд яваад байгаарай.
За эхэлье!


Т
а ойд явж байлаа. Гэтэл гэнэт нэг байшин тааралдлаа. Тэр ямар байшин байна вэ? /Өвсөн овоохойноос эхлээд үлгэрийн ордон ч байж болно.../ За хариултаа биччих

Sunday, May 16, 2010

Дэлхийн хамгийн алдартай 10 зураг

1. Афганистан охин [1984]
Зурагчин : Steve McCurry

Энэ бол Афганистан охины зураг. Үүнийг бидний сайн мэдэх National Geographic сувгийн зурагчин Steve McCurry авсан байна. Sharbat Sugar нэртэй энэ охин Афганистандах дүрвэгсдийн албан ёсны бус сургуульд сурдаг охидын нэг. Афганистан эмэгтэйчүүдийн зургыг авна гэдэг маш хэцүү байдаг ч Steve McCurry д охины зургыг авах ховор боломж тохиосон байна. Зургыг авах үед Sharbat 12 настай байсан бөгөөд дараа жил нь National Geographic н нүүр болжээ. Харин түүний хэн болох нь 1992 онд тогтоогдсон байна.

"Дэлхий сүйрнэ, Харин хүн төрөлхтөн мөхөхгүй." гээд том эрдэмтэн шиг хэлчихье

Би ер нь дэлхий сүйрэх, гамшиг болох, амьтай бүхний мөхлийн талаар их сонирхож тэр талаар олон ч мэдээлэл толгойдоо цуглуулсан. Олон зөнч мэргэдийн зөгнөл, богдын бошгууд, олон шашны сургаал номлолуудад энэ талаар өгүүлж анхааруулсан байдаг. Гол нь Майяа омгийн он тооллын бичээсээс бусад бүх зөгнөл бошгуудад дэлхийн хүн төрөлхтөний төгсгөл ирнэ гэж баттай хэлсэн нь үгүй. Гэхдээ ч Майяачууд он тоолол дуусч дэлхий сүйрнэ гэснээс биш хүн төрөлхтөн устна гээгүй л дээ... Дэлхийн он тоолол төгсөж, яг л наран манддаг шиг цоо шинэ эрин эхлэхийг хэн байг гэхэв. Ер нь энэ дэлхий зүгээр байхгүй нь лавтай байх. Ямар нэгэн юм болох болоод л энэ талаар кино хүртэл хийж дэлхий даяар шуугиж байгаа биз. За энэ талаар яриад байвал бүтэн цагийн лекц тавьж чадна би. Тийм болохоор одоо түр азнаад үүнийг уншиж байгаа чамд алдарт зөнч мэргэн Вангагийн 2010 оноос хойшхи зөгнөлүүдийг сонирхуулъя! Хүмүүн төрөлхтөн гэгч одоогоос дахиад 2000 жил өнгөрсөн ч амьсгалсаар л байх болно...

Saturday, May 15, 2010

Гуниглаад л байна уу даа аав минь


Гучин жилийн өмнөх алдаагаа надаас олж харчихаад
Гуниглаад л байна уу даа аав минь
Цэл залуудаа та ч бас над шиг
Цэцэг түүж шүлэг бичиж явсан болохоор

Халуу төөнөсөн зүрхэн дэх дурлал хайр бүхнээ
Харамлалгүй бүгдийг нь хүүдээн өгчихсөн болохоор
Гучин жилийн өмнөх өөрийгөө эргэж нэг хараад
Гуниглаад л байна уу даа аав минь



Би бас л бодлоо л доо...

Би амьтны амь хөнөөх талаар өмнө нь нээх тусгаж боддоггүй байлаа. Гэтэл нэг зүйл тохиолдсоноос хойш хорхойд ч хор хийхгүй юм шүү гэж боддог болсон. Тэгсэн хэрнээ түрүүхэн өндөг тахианы тухай бодож суухдаа тахианы мах ямар сайхан амттайг төсөөлж удахгүй болох найз охиныхоо төрсөн өдрөөр өөрийн гараар тахиа шарж өгөх санаа төрсөн юм. Энэ одоо юу гэсэн үг вэ? Мэдээж хүн бүр л тахиа иддэг би л ургуулж бодон тэнэгтэж сууна. Гэхдээ тахиагаа сайхан амтлаж шарчихаад, хажууд нь шарсан төмс, салат, кимчи тавиад хайртдаа дарс хундагалан зогсохдоо:
"Үнэнч ханийг минь хөнөөчихөөд
Үрсийг минь шарж идчихээд
Үсээр минь дэр хийчихээд
Биеийг минь торонд хорьж
Баясан жиргэхийг хүлээгч
Хүн чи сэтгэлээ
Хэнд худалдчихсан юм бэ?
" гэж наад тахиа чинь хэлж байна лээ гэвэл хэзээ ч тэр тахиаг идэхгүй биз. Тэгээд ч зогсохгүй дахиж надтай төрсөн өдрөөрөө хамт байхыг хүсэхгүй, тэр өдрийн настр шууд унах байлгүй. Тэгж ч тэнэгтэхгүй л дээ би...

Би бодлоо л доо...


Би бодлоо л доо... Тахиа анхдагч уу, өндөг анхдагч уу?
Ер нь эхлээд бороо орсон байх, эсвэл цас ч юм уу
Тэгээд тэндээс ургамал үүссэн байх
Ургамлаас амьтан үүссэн байх
Амьтан нь хөгжөөд тахиа болсон биз
Тахиа өндөг гаргаад өндөг нь тахиа болоод
Энэ үлгэр эхэлсэн биз...
Шувууд тамхи зуун ниснэ.
Дээрээс үнсээ цацаж, ишээ шидэлнэ.
Тэнгэрээс унах тамхийг шүүрэн авч асаахад
Тээр дор шоргоолж гүйнэ...
Загаснууд замаг зажилна.
Элийрцгээнэ. Эрэг рүү нулимцгаана.
Би ганцаараа өөр... хань олдохгүй...
Бид хамт ууна. Ахиад ганц татчих гуниг минь!
Даардаггүйд чинь 
Гэр рүүгээ яардаггүйд чинь дуртай
Дараагийн буудал хаана вэ гэж 
Асуудаггүйд чинь 
Бас уудаггүйд чинь дуртай 
Уруулаараа хэнийг ч үнсдэггүй 
Зүгээр л үүл зурдагт чинь 
Ухаантай ч биш, тэнэг ч биш 
Ердөө хорин хоёртойд чинь дуртай Харамладаггүйд чинь 
Юу ч амладаггүйд чинь дуртай 
Хаашаа ч юм яваад, удаж удаж 
Ирдэгт чинь 
Эвлэрдэгт чинь дуртай 
Гартаа цаг зүүдэггүй 
Шувуу шиг далавчтайд чинь
 Ганцаараа бүхнээс өөр 
Этгээд зөрүүд зантайд чинь дуртай 
Яагаад ч юм уйлдаггүй 
Үргэлж инээж байдагт чинь л харин 
Яагаад ч юм дургүй Яагаад ч юм...