Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Saturday, May 15, 2010

Би бас л бодлоо л доо...

Би амьтны амь хөнөөх талаар өмнө нь нээх тусгаж боддоггүй байлаа. Гэтэл нэг зүйл тохиолдсоноос хойш хорхойд ч хор хийхгүй юм шүү гэж боддог болсон. Тэгсэн хэрнээ түрүүхэн өндөг тахианы тухай бодож суухдаа тахианы мах ямар сайхан амттайг төсөөлж удахгүй болох найз охиныхоо төрсөн өдрөөр өөрийн гараар тахиа шарж өгөх санаа төрсөн юм. Энэ одоо юу гэсэн үг вэ? Мэдээж хүн бүр л тахиа иддэг би л ургуулж бодон тэнэгтэж сууна. Гэхдээ тахиагаа сайхан амтлаж шарчихаад, хажууд нь шарсан төмс, салат, кимчи тавиад хайртдаа дарс хундагалан зогсохдоо:
"Үнэнч ханийг минь хөнөөчихөөд
Үрсийг минь шарж идчихээд
Үсээр минь дэр хийчихээд
Биеийг минь торонд хорьж
Баясан жиргэхийг хүлээгч
Хүн чи сэтгэлээ
Хэнд худалдчихсан юм бэ?
" гэж наад тахиа чинь хэлж байна лээ гэвэл хэзээ ч тэр тахиаг идэхгүй биз. Тэгээд ч зогсохгүй дахиж надтай төрсөн өдрөөрөө хамт байхыг хүсэхгүй, тэр өдрийн настр шууд унах байлгүй. Тэгж ч тэнэгтэхгүй л дээ би...

1 comment: