Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Tuesday, May 25, 2010

IELTS шалгалт өгсөн туршлагаас...


Өнгөрсөн 6 сард миний бие IELTS шалгалтыг анх удаа өгч үзсээн. Дундаж оноо нь 6.0 авсан ч үүндээ сэтгэл үнэхээр ханамжгүй байгаа. Онгироод байгаа юм биш шүү! Учрыг нь удахгүй тайлбарлая.
Энэхүү шалгалтад орж үзсэнийхээ дараа л хүн юун дээрээ анхаарах байснаа хамгийн их ойлгож мэддэг юм байна.





Шалгалтанд балтгэх:

Энэхүү шалгалтанд орохын өмнө сайтар бэлтгэх нь хүн бүрт чухал шүү. Хэдий гадаадын орнуудад хэлнийхээ чадварыг дээшлүүлээд ирсэн өөртөө итгэлтэй байлаа ч дасгал номуудыг сайн унш. Гэхдээ зүгээр нэг уншаад мэдэх юм байна болох юм байна гээд орхичихож болохгүй шүү. Мэдээж тэнд хүний мэдэхгүй чадахгүй зүйл байхгүй. Хамгийн чухал нь шалгалтад бэлтгэх дасгалуудыг хийхдээ яг шалгалт өгч байгаатай адилаар цагт нь багтааж хийхэд анхаар!

Миний хувьд яг үүн дээр л алдаа гаргасан гэхдээ мэдээж өөрийгөө өмөөрөх шалтагтай /шалтгаан биш шүү зүгээр л шалтаг/. Ихэнхидээ 7 хоногийн 7 өдөрт ажиллаж үлдсэн багахан хугацаанд нь найз нөхөдтэйгээ уулзаж энд тэндхийн элдэв хоббигоо хөөж явсаар нэг л мэдэхэд шалгалтын өдөр болчихсон байсан. Би бас огт уншиж бэлдээгүй биш ч гэлээ өөрийн дутагдалтай тал дээр ажиллаж түүнийгээ анзаарч чадаагүй нь миний алдаа.

Тиймээс уг шалгалтыг өгөхөөр зэхэж буй хүмүүст хандаж хэлэхэд ЦАГ БОЛ АЛТ гэдэгтэй нэгэн адилаар та хэдий англи хэлэндээ сайн байлаа ч цагт нь багтааж даалгаврыг гүйцээх дадлага дутах л юм бол таны сайны хэрэг гарахгүй л болов уу.

Сонсох дасгалыг Cambridge IELTS номноос хийхэд их дажгүй санагдсан. Эхний удаа сонсоход амархан санагдах боловч та дунд нь заавал нэг, хоёр асуултын хариуг анхааралгүй өнгөрөөнө. Гэхдээ олон дасгал сонсоод түүнийгээ дахин дахин сонсож алдсан асуултынхаа хариуг олоод байх тусам танд хариултыг хаанаас хайж олох, ямар хэсгийг анхааран сонсох вэ гэсэн багцаа ойлголт гарч ирэх болно.

Унших дасгал. За энэ дээр их асуудалтай бас огт асуудалгүй амархан. Шалгалтад ямар ч сэдэв ирсэн бай та түүнийг ойлгохоор хэмжээнд байж энэ шалгалтыг өгч байгаа гэж бодож байна тиймээс цагтаа багтаж өгөгдсөн сэдэвийн гол утга санааг ойлгох хаанаа ямар зүйлийг тодотгож хэлснийг тогтоогоод хариулахад айх гайхах зүйл үнэхээр байхгүй. Зарим мэдээлэл дээр асуултаа эхлээд уншаад дараа нь өгөгдсөн материалаа асуултыхаа дагуу унш гэсэн байдаг зарим нэг зөвөлгөөнд материалаа уншаад дараа нь ойлгосноороо хариул гэдэг. Миний хувьд аль алиныг нь туршиж үзсэн аль нь ч миний сэтгэлд нийцээгүй бас миний тархины ажиллагаатай таараагүй. Тиймээс хүн өөрөө, ном бэлтгэх материалуудыг ашиглан цагтаа багтааж даалгаврыг гүйцэтгэх чадвар дээрээ ажиллаад эхлэхээр аяндаа өөрийн арга барилаа олох болно. Гэхдээ над шиг шалгалт өгч байхдаа арга барилаа хайж болохгүй шүү.

Бичих дасгал. Энд би ярих шалгалтыг бичих дасгалтай хамт бэлтгэж болно гэж хэлмээр байна. Учир нь ярилцлагад асууж ярилцаж буй сэдэв болон бичих даалгаврын сэдэв нэг ижил байлаа гэж бодвол санаагаа илэрхийлэх болоод дүрмийг зөв ашиглах зэрэг нь адилхан шүү дээ. Бичих шалгалт өгч байхдаа миний анзаарсан зүйл мөн шалгалтын дараа хүмүүсийн ярилцаж байхыг сонсоход бас л нөгөө ЦАГТ НЬ БАГТААЖ даалгаврыг гүйцэтгэх нь хамгийн хүнд байсан. Гэхдээ үүнд бас л бэлтгэж улмаар амжилттай давах боломжтой. Answers for all toefl essay questions билүү дээ www.caak.mn дотор ном товхимол гэсэн бүлэгт энэ ном байгаа, гэгээн дотор ч байгаа байх. Татаад аваад үзээрэй. Энэ номонд орсон эссенүүдийн сэдэв дотор ер нь эргэлдээд хаанаас нь ч бичээд сурчихсан байхад яг шалгалтын үед юу гэж бичих билээ гэж бодож хугацаа алдах нь гайгүй байх шүү. Гэхдээ мэдээж номон дээр байгааг хуулаад робот шиг цээжлээд оч гэсэн үг биш шүү. Эдгээр сэдвүүдийн дагуу өөрийн бодол, өнөөгийн байдал түүнийгээ хэрхэн илэрхийлж ямар жишээ татаж, бичиж мөн ярих вэ гэдэгтээ анхаар.

Ярилцлагад ирэх асуултууд нь бол бас хэдэн сэдэв дундаа л эргэлдээд байна. Ном, хобби, спорт, компьютер, интернэт, телевиз, кино гээд л ойр зуурын амьдралд болж буй үйл явдал технологи эд нар ер нь өнөөгийн амьдралд ямар хэрэгтэй юм, хүний бодол сэтгэхүй бие бялдар эрүүл мэндэд ямар үр нөлөө хор уршигтай юм гээд л гаагуу дээ гаагуу :D Анзаарснаар бол шалгалт өгч буй хүн өөрөө бараг ярих сэдвээ сонгоод байгаа юм. Учир нь эхний асуултуудыг хариулж байхдаа би ер нь бол кино их үздэг л дээ тийм учраас киноноос энийг тэрийг ойлгодог эсвэл ингэж чөлөөт цагаа өнгөрөөдөг гээд л яриад эхлэвэл дараагийн ярих сэдэв нь кино, телевиз гээд л холбогдолтой болоод явчиж байгаа юм. Мөн өөрөө оффисийн ажил хийдэг компьютер интернэт их ашигладаг мэтээр өөрийгөө танилцуулбал орчин үед хүмүүсийн хөдөлгөөн хийх багассантай холбоотойгоор хүмүүсийн эрүүл мэнд өөрчлөгдөж байгаа юу? ч юм уу…..

За тэгээд бүгдэд нь амжилт хүсье….



No comments:

Post a Comment