Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Saturday, May 15, 2010

Даардаггүйд чинь
Гэр рүүгээ яардаггүйд чинь дуртай
Дараагийн буудал хаана вэ гэж
Асуудаггүйд чинь

Бас уудаггүйд чинь дуртай
Уруулаараа хэнийг ч үнсдэггүй
Зүгээр л үүл зурдагт чинь

Ухаантай ч биш, тэнэг ч биш
Ердөө хорин хоёртойд чинь дуртай
Харамладаггүйд чинь
Юу ч амладаггүйд чинь дуртай
Хаашаа ч юм яваад, удаж удаж

Ирдэгт чинь
Эвлэрдэгт чинь дуртай
Гартаа цаг зүүдэггүй
Шувуу шиг далавчтайд чинь
Ганцаараа бүхнээс өөр
Этгээд зөрүүд зантайд чинь дуртай
Яагаад ч юм уйлдаггүй
Үргэлж инээж байдагт чинь л харин
Яагаад ч юм дургүй

Яагаад ч юм...




1 comment:

  1. bvsgvichvvd mini ineemseleech gej bvh l erchvvd uilan bas hailan duulj shvlgeldeg btal mani nalijir mini ene udaad yostoi bodoj bgaagaagvigeer shvlgee duusaglaadaa.

    ReplyDelete