Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Thursday, May 20, 2010

Өчигдөр бүхэн өнөөдөр байсан



Цагийн зүүний баруун тал руу ирээдүй ойртож
Цагийн зүүний зүүн талаас өнгөрсөн холдоно
Зүүний үзүүрт тогтох арвайн чинээхэн
Зүрх цохилох нь одоо, одоо гэх шиг
Би өөрөө одоог илтгэх цагийн зүү
Биедээ ирээдүйг шингээгээд өнгөрсөн болгогч
Цаг хугацааг хувиргагч мах цус ясаар хийсэн
Маргааш өчигдрийн дундах босоо зүү

Маргааш гэдэг надад хүрээд өнөөдөр болно
Мартагдахгүй сэтгэлд хадагдаад өчигдөр болно
Ирж яваа өчигдөрийг маргааш гэдэг
Ирээд буцсан маргаашийг өчигдөр гэдэг
Өөрчлөх боломж бүхий
Өчигдөр бүхнийг өнөөдөр гэдэг






Б.Батзаяа

No comments:

Post a Comment