
Гараад ирсэн чинь цав цагаан
Гараа тосоод зөндөө зогссон
Гадаа гарсан чинь нам гүм
Ганцхан удаа санаа алдсан
Хөвсгөр цагаан цас бударсан
Үнэр нь хүртэл нэг л сайхан
Хөвсийж будраад цас орсон
Өвөл болжээ гээд инээмсэглэсэн
Хүсэн хүлээсэн цас орсон
Хэн нэгнийг гэнэт дурссан
Харанхуй гудамжинд цас бударсан
Хачин ихээр түүнийг үгүйлсэн...
Харанхуй гудамжинд цас бударсан
ReplyDeleteХачин ихээр түүнийг үгүйлсэн...
Энгийн хирнээ гоё шүлэг бн
Амжилт!!!!!!