Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Monday, January 30, 2012

Би мэдэрч байна



Гэрэлтэгч бяцхан охин минь, одоо бүх юм сайхан болно
Гэрт чинь сэтгэл татам нэгэн хүү ирнэ. Дэргэд чинь сууна.
Гал түлж, чамд хөгжим тоглож өгнө.
Гараас чинь атгаад л тэр цаг хугацааг зогсооно.

Үргэлж түүнийг л хүлээдэг байснаа
уйтгар гуниг дунд хэр удаан амьдарснаа
Үүд рүү ширтэж, чимээ чагнаж
хичнээн шөнө уйлснаа чи мартана.
Үнэмшин байсан бүхэн чинь чам руу жаргалтайгаар ширтэхэд
Үнэхээр дулаахан болно. Чи минь ганцаардахаа болино.

Б.Батзаяа

1 comment:

  1. Эргэж гараас минь чанга атгахад итгэл төрсөн... Өнгөрсөн бүхнийг тэр үед нь үлдээсэн... Итгээд чамайгаа ахин хайрлахдаа амьдралын утга учрыг чамаасаа олсон чамдаа хайртай...

    ReplyDelete