
Өглөөний тунгалаг агаар хийгээд
Үүрийн шаргал наран чамайг минь гэрэлтүүлжээ
Нүдээ анин цээж дүүрэн амьсгалахдаа
Нарны илчийг хацрандаа шингээн мэдэрчээ...
Эргэн тойронд чинь нэвсийх цав цагаан цасан дээр
Нарны гэрэл ойн нүд гялбуулан гялалзана
Уулсын оройд модод сэрвийж
Моддын завсраар нарны туяа цацарна
Хөв хөх тэнгэр ертөнцийг бүрхэн налайж
Өндөр уулсын оройтой хил зааглан харагдана...
Хорвоо ертөнцийн ийм сайхныг мэдрэлгүй их уджээ
Алсын бараа ширтэн санаа алдалгүй их удаан явжээ...
:) martagdashgui!!!
ReplyDelete