Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Thursday, May 27, 2010

***

Би мод чи уул. Би загас чи ус. Би од чи тэнгэр.

Чиний хөрсөнд би ургаж, чиний шимээр би тэтгэгдэж, чиний түшигт би оршдог.

Чамгүй бол би хатаж, чамгүй бол би мөхөж, чамгүй бол би харвана.

Модгүй уул нүцгэн. Загасгүй ус хоосон. Одгүй тэнгэр харанхуй.

Чи уул би мод. Чи ус би загас. Чи тэнгэр би од.




Т.Хонгорзул

2 comments:

  1. Алга болчихсон бичлэгийг минь хадгалж байгаад баярлалаа. Бараг л тэр үеийг мартах шахаж. Миний сэтгэлээс ийм үгс урсан гарч байсныг ч гэсэн...Миний хүсэл мөрөөдөлд, сэтгэл зүрхэнд амилж байсан үгсийг сануулсанд баярлалаа...

    ReplyDelete
  2. Сайн байна уу? Би таны блогийг нэг удаа шөнөжин уншиж суусанаа сая саналаа. Ингэж гоё бичдэг болох юмсан гэж бодож билээ. Үнэхээр ийм сайхан үгс таниас гарсныг бодоход сайхан л үе байждээ... Баярлалаа гэж хэлсэнд тань баярлалаа!

    ReplyDelete