Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Thursday, May 27, 2010

Уучлаарай намайг, үнэхээр уучлаарай...

Хүн төрөлхийн гэмт амьтан гэж би сонслоо. Яагаад? Учир нь төрсөн цагаасаа хүүхэд уйлж, хоол нэхэж, ээжийгээ нойргүй хонуулан зовоодог. Ингэж мэдээ ороогүй байхаасаа хүн гэм үйлддэг гэж хариулав. Би итгээгүй. Харин удалгүй би хүмүүсийн өмнө буруутан болох олон зүйл хийснээ саналаа. Өө сэвгүй ариухан хүн гэж байдаггүй байх, хүн бүр их бага хэмжээгээр гэм үйлдсэн байдаг. Харин миний хийсэн гэм бага биш харин бүр их. Би хэдий залуу хүн ч гэлээ өнгөрсөнөө эргээд харахад хүн ихээр гомдоосон нүгэл үйлдсэн л байна. Тэрнээс илүүг ч үйлдсэн. Эхэндээ би өөрөө хохирогч байснаа, дараагаар нь өрөөлийг гомдоож өмнөх гомдлоо нөхөх шиг санадаг болжээ. Намайг гэж сэтгэлээ харамгүй зориулсан хүнийг хөсөр хаяж, гомдоосон гэм хийсэн гэж би боддог. Харин миний гомдоосон хүмүүс намайг зүхэж явдаг эс бол мартаж орхисон үгүйг би даанч мэдэхгүй.

Найзууд минь миний энэ үгийг сонсоод “Үгүй дээ, чи хэний ч өмнө буруугүй. Тэр бол хүн бүрийн амьдралд тохиолддог л зүйл” гэж хэлнэ. Харин би сэтгэлдээ гэмтэй гэдгээ хүлээн зөвшөөрч, уучлал гуйх ёстойгоо ойлгосон.

Одоо би чадахын хэрээр өнгөрсөний алдаагаа давтахгүйг хичээнэ. Гэхдээ дахиад алдаж гишгэхээсээ айж байна. Яагаад гэвэл амьдралд ам гарч болдоггүй юм байна лээ. Өнөөдөр би инээж болно, эсвэл уйлж болно. Харин маргааш ямар байхыг таашгүй.

Тиймээс би уучлал гуйж байна. Өөрийнхөө гомдоосон хүмүүсээс чин сэтгэлээсээ уучлалт хүсье. Би цаг хугацааг буцааж хийсэн хэргээ эргүүлж чадахгүй. Гэхдээ би гэмшин харамсаж, үнэн сэтгэлээсээ чамаас уучлал гуймаар байна. Одоо миний хийж чадах зүйл энэ л юм даа.

2 comments:

  1. ter vvniig chin unshsan bol zaawal uuchilnaa!
    ah min yamr ch uhaant ahwdeee ter hvn nadaas ingej uuchlalt guiwal bi gantshan uuchilna...

    ReplyDelete
  2. uuchilah baisan bhdaaa...

    ReplyDelete