Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Monday, January 9, 2012

***


Инээмсэглэлийг чинь энэ хэвээр нь хадгалж
Илүү биш, дутуу биш
иймээр чинь л чамайг хайрлаад
Барьж чадахгүй ч
ядаж шүргэхсэн гэх хүслээ авч үлдээд
Байхаас чинь байхгүй хүртэлх чамайг
дөнгөж таньж мэдрэх
Хонгор минь ямар сайхан юм бэ!

Чиний өмнө хүлцэнгүй байж
өөрийгөө голох
Чиний уруул уруулд минь хүрэхэд
уруулаасаа ичих
Царайлаг бишийн доторх
гоо дүрд ховсдуулаад
Цаг хугацаанаас үл хамааран
чамд дурласаар л байх
Хонгор минь ямар сайхан юм бэ!

Нойтон бүхнийг чинь
хатсан өвс мэт
шуналтайгаар мэдрэх
Нов ногооноор чамайг
өөрийгөө шараар төсөөлөх, эвлэрэх
Айдас хийгээд цочим мэдээ
эцэст нь чимээгүй тайвшрал
Амьдрал дунд ямар азаар чамтай учрав аа
гэж бодох
Ай, ямар сайхан юм бэ!


Б.Батзаяа

1 comment:

  1. Хажуу дэргэд байх хугацаандаа
    Халаасанд минь, эсвэл
    Халуун дотно ярианы даруулганд чи орлогдож
    Хайр гэх үгийг уруулд минь зурнам

    ReplyDelete