Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Saturday, September 25, 2010

Бороо ороход...


Шөнө дунд бороо орж байна
Одоо чинь юу билээ 9р сар бил үү?
Есөн сарын сүүлээр бороо ороод л...
Зарим нэгний сэтгэлд анхны хайр нь бодогдлоо л гэнэ
Хэнэггүй нэгэн нь дотроо
"гадаа юу дугарав" гэж гайхсан гэнэ
Харин би шаагих чимээг сонсоод
Хоёр нүдээ зөөлөн аниад
Бага насныхаа андын үерхэлээ
Эргээд нэг дурсан бодлоо...

Борооны зөөлөн дусал
Ангасан газрыг чийглэж орхиход
Шиврээ бороог хүсэн хүлээсэн
сэтгэл минь мөн дэвтдэг байсан
Нойтон дуслууд үнэртэх төдийд л
тэгтлээ хөөрдөг сэтгэл
Хамгаас үнэнч тэр нэг андтай минь
даанч адилхан байжээ
Найзууд борооноор хөхрөлдөн уулзаж
Нэвт нортлоо бороонд алхана,
Усан дуслуудын үзэсгэлэнг бахдаж
Охидыг бодон шаналаж
Байгалийг бишрэн магтаж
Амьдралаа зөгнөн ярилцаж
Дуртай дуугаа даган дуулж
Нам гүмхэн байдаг тэр нэг замаар
Холын хол алхдаг байждээ...
Бороо орохоор л хоёр найз догдолно
Бороо шиврэхээр л хоёр сэтгэл бодолд автана
Бодолдоо буй бүхий л зүйлсийг
харамгүй нэгэндээ уудлан ярина
"Хөөе, би тэгээд яах ёстой вэ" гэхэд
"Найз минь чи алзахгүй ээ
анд нь чамтай хамт!" гэнэ
Зүрхэнд минь үүрд сийлэгдсэн
"Найз" гэдэг тэр үгийг
Бороонд дахин хамт алхахдаа
Анд нь чамдаа үзүүлнээ...

2 comments: