Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Sunday, February 26, 2012

***


Тэвчихээс өөрийг үл хийнэ.
Тэр цонхны дэргэд ганцаараа сууна.
Цаана нь
Тэнгэрээс юу ч юм унана.
Цаг хугацаа зогсож
тамхины утаа танхимын голд бүжиг эргэнэ.

Магадгүй
Удахгүй энэ л нүд гялтганан норж, хэнд ч юм гомдоод
Маргааш ч юм уу
Уруул нь ямар нэг шорвог зүйл мэдэрнэ.
Тайвшрахын тулд, мартахын төлөө
ахиад л энд ирж
цонхны дэргэд сууна
Тамхиа асааж, Мартини шимнэ.
Цаана нь
Тэнгэрээс юу ч юм унасаар л байна.
Тэвчихээс өөрийг тэр үл хийнэ.



Б.Батзаяа

1 comment:

  1. яагаад пост хийхгүй бнаа, уг нь орох дуртай блог маань юмсан..

    ReplyDelete