Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Friday, November 18, 2011

Надад хайртай гэсэн...



Тэр нэг хүнийг сонсох тусам улам татагдаж эхэлнэ
Тэр нэг хүнийг харах бүр салах тухай бодол багасна

Тэр нэг хүнээс алсхан байя гэвч үл чадна
Тэр нэг хүнийг мартъя гэвч зүрх шанална

Хамтдаа эсвэл тусдаа аль нь үл мэдэгдэнэ
Хайртай эсвэл үгүйг одоо би гайхна

Хайртай байсаан гэж харин бардам хэлнэ
Хамгаас илүү чи л сэтгэлийг минь өвтгөнө...


1 comment:

  1. Чамд дурласан тэр өдөр
    Хайр гэдэг үгийг
    Хаана ч хамаагүй биччихээд
    Хараад л зогсоод баймаар
    Хачин өдөр байсан

    Чамд дурласан тэр өдөр
    Хөнгөмсөг зантай даашинзнуудаа тойруулж суулгаад
    Хөмсөг, чих, хоолой гурвын чинь тухай
    Хүүхнүүдийн яриа өрнүүлмээр
    Хачин өдөр байсан

    Чамд дурласан тэр өдөр
    Борооны дуслуудаас
    Бундан хэлбэртэйг хайж өдрийг бармаар
    Биенээсээ ууршиж гараад
    Чамд мэдэгдэлгүй араас чинь тэвэрмээр
    Бүх юм жингүйдсэн
    Хачнаас хачин өдөр байсан
    Бүтэн өдөржин би газар дээр гишгээгүй

    Чамд дурласан тэр өдөр
    Салхины хэлийг гэнэт л ойлгодог болчихсон
    Санаа алдахад минь цээжнээс
    Саарал тагтаа дэрхийтэл нисдгийг анзаардаг болсон
    Огт арьсгүй юм шиг л эмзэг болсон
    Орчлон бүхэлдээ зөөлхөн санагдаж
    Орчлонг гараараа илж үзэх хүсэл төрсөн
    Хачин өдөр байсан

    Чамд дурласан тэр өдөр
    Хүүхэд настайгаа эргэж уулзаад
    Хөтлөлцөөд хаа нэг тийшээ гүйсэн
    Хөх өнгийн сэтгэл дээрээ нэмж шав шар будаг асгасан
    Хөндий цээж ямархан нэгээр
    Хөндүүрлэхэд нь баярладаг болсон
    Хачин өдөр байсан

    Хагарсан нүд
    Хайлсан бодлынхоо гүнд
    Мэдээ алдсан
    Алдатлаа түргэссэн
    Амьсгалтай
    Хачин өдөр байсан

    Тэр хачин өдрөөс эхэлж би өөрийгөө
    Амьд гэдгийг мэдэрдэг болсон...

    ReplyDelete