Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Wednesday, June 1, 2011

Америкт бичсэн тэмдэглэл #1

Сайн байна уу? хайрт блог минь, мөн үүнийг сонирхон уншиж суугаа найз минь. Өнөөдөр 2011 оны 5р сарын 31. Би Америкийн Нэгдсэн Улсад ирээд 5 хонолоо. Гэнэт л энд ирчихсэн нэгэн зочид буудлын үүдний танхим дахь ганц ширээний урд суугаад блогоо нээж үзэж байх юм. Баруун тийшээ харвал буудлын автомат хаалга хүн орж гарах болгонд нээгдэж хаагдаад, нээгдэх болгонд нь зөөлөн бүлээн агаар мэдрэгдээд жижигхэн шувууд шулганах сонсогдох юм. Гадаа талбай нь тийм ч том биш ганц хоёрхон машин үзэгдэнэ. Энд тэндгүй л нов ногоон модод, бүгдийг нь хөөрхөн хэлбэрт оруулаад засчихсан. Тэнгэр өөд нь харвал цайвардуу бүдэгхээн цэнхэр туяа үзэгдэх юм. Харин дотор бол агаар цэвэршүүлэгчийн бүдэгхэн дууг үе үе дугарах утас, утсаа авч олон үг урсгах буудлын ажилчин эмэгтэйн дуу хоолой нам дарж орхино. Энд их тухтай юм аа...
Ер нь Америк хүмүүс их соёлтой бололтой үргэлж л уучлаарай, баярлалаа, өршөөгөөрэй, өдрийг сайхан өнгрүүлээрэй гэх мэт эелдэг үгсээр дүүрэн л байдаг юм байна. Бүгд өөдөөс хараад инээмсэглээд л...
Энд ирээд хэд хоноход миний дотор бодогдсон хамгийн романтик бодол гэвэл далайн эргийг үзэх тухай бодол л юм даа. Өөр элдэв зүйл бодох ч завгүй учир зүйгээ олох гэж ойрын хэдхэн хоногт толгой
их л завгүй ажиллаа. Гэхдээ энд ирсэн бас нэг шалтаг бол ажил хийх учир түүнийгээ ашиглаж Америк хүмүүсийг бүр илүү ойроос, дотор нь орж хамт ажиллаж тэднийг ойлгож мэдэх бас нэг зорилго өмнөө тавилаа.
Одоохондоо бол миний чих бөглөөтэй юм шиг л хүмүүсийн яриа чихний хажуугаар шуугиад л байна. 5 хоногийн турш би чихнийхээ хажуугаар сүнгэнэж гарах хөндий дуу авиануудыг ойлгосон мэт толгой дохин инээгээд л явж байна. Энд миний мэдэх эх хэлээс маань тэс хөндлөн өөр үг хэллэгээр ярьцгаадаг ч гэсэн бүгд л хүн гэдэг нэг төрөлхтөн болохоор тэдний нүднээс нь юуг хүсэж, юу хэлэх гэснийг нь бага ч атугай гадарлаж л байна...
Одоогоор бол миний ойлгосон хамгийн том бас хамгийн үр бүтээлч бодол юу вэ гэхээр хаана ч гэсэн бид бүгд л адилхан хүмүүс юм байна.. Хүмүүс цөм адилхан бүгдийг өөрсдийнхөөрөө илэрхийлдэг юм байна. Түүнийг нь хүн хараад хэзээд ойлгодог юм байна...
Үүнийг уншаад инээд чинь хүрч байж магадгүй л юм. Гэхдээ надад яах аргагүй тэгж л бодогдлоо.

4 comments:

  1. chamd tgj sanagdaj bgaa bol nadad ch gesen tgj l sanagdah bsan bh........

    ReplyDelete
  2. Tiimee unen..sain yum oilgojee...Haa ch baisan hun gedeg setgel zurh hair ged buh zuileer adilhan l baidag..

    work n travel aar yawsmu??...
    za hicheegerei..Amjilt..nzn endees bnga demjijiine...Bagiin durlalaas kkk

    ReplyDelete
  3. chi uneheer uhaanatai hun bn. bi gantshan ene bichlegiig bish barag buh bichlegiig chine unshlaa saihan blog bn

    ReplyDelete