Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Wednesday, March 30, 2011

ОЙ ХҮРСНИЙ БАЯР... (Бадрангуй бичив)

Сайн байна уу хайрт блог минь... Өнөөдөр бол 2011 оны 3р сарын 30ны өдөр. Блогтоо бичлэг хийлгүй хэд хоножээ. Гэхдээ өнөөдөр их онцгой өдөр учир блогтоо өөрийн гараар мөр гаргахгүй байж болсонгүй. Яг л нэг жилийн өмнө энэ блог гэдэг зүйлийг сонирхож анхны бичлэгээ оруулж байсан маань саяхан мэт л санагдаж байна.
Хавар болохоор цаанаа л нэг сайхан, амьдрал сэргээд ч байх шиг, энэ бүх сайханд сэтгэл хөдлөөд бүр ядраад ч байх шиг санагдах юм. Түрүүчийн хавраас эхлээд зун, намар, өвөл тэгээд эцэст нь дахиад л хавар ирлээ...

Энэ хугацаанд сэтгэлд минь юу бодогдож юуг эрэгцүүлсэн маань тархины бичлэг шиг л энэ цахим хуудаснаа тод мөртлөө товчхон бичигдэж үлджээ. Жилийн хугацаанд блогоор маань 1000аад хүн зочилсон нь миний бичсэн зүйлс дэмий л энд тоосонд дарагдаагүй шүү гэж урам өгөх юм. Гэхдээ бусад, өөр төрлийн, айхтар том блогуудын хувьд энэ тоо бараг л нэг өдрийнх нь хандалт байж мэднэ. Гэвч надад тэр нь чухал биш. Зүгээр л өөрийнхөө бичмээр байгааг, санаанд юу бодогдсоноо л буулгах нь хамгийн сайхан. Тэр сайхныг маань таалдаг хэсэг хүмүүс байгаа нь бүр ч сайхан. Тэр сайхан мэдрэмж, тэр мэдрэмжийг мэдрэгч хүмүүс байгаа цагт энэ блог маань байж л байна...
Өнөөдрөөс эхлэн би блогоо "Замд гарсан..." гэж нэрлэлээ. Яагаад гэхээр би энэ блогийг эхлүүлснээр дуу шүлэг, бодрол, эрэгцүүлэхүйн цоо шинэ ертөнц рүү, тэр том хоосон орон зай руу, тэр хоосон орон зайг хэмжиж дуусгахаар замд гарсан... Яг одоо бол замд гараад нэг жилийн газрыг туулчихаж ээ.
Үүнийг ингэж бичин суухад миний цээжнээс нэг хүчтэй мэдрэмж тал бүр тийш задарч арьсыг минь нэвтлээд оргилчих шиг л болж байна. Ингэтлээ сэтгэл хөдөлнө гэж санасангүй. Яагаад би блогтоо ийм хайртай болчихов оо? Хэдий болтол хайрлах юм бол доо энэ хэдэн үгсээ...

8 comments:

  1. bayar hurgie neg nas hurj bgaad ni!!! shuleg bodroluudig chin unshih ih goe bdag shuu...uneheer avyastai lag....bishirdeg shuu hehe...gants tevreed unschie

    ReplyDelete
  2. Bayr hurgey! bi lav chinii blogiin hamgiin ih handalt hiideg hun bhaa lol. gehdee blog chine taalagddag bolohoor ter l dee hehe. za tgd ulam bur olon2 goe shuleg bichij blogoo ulam bayjuulaad bgarai. za tgd tsoo shine yrtuntsiin sonirholtoi aylald amjilt husie ^_^

    ReplyDelete
  3. happy belated birthday to your blog :-) bi ihed taalj bga shv :P

    ReplyDelete
  4. sainuu chamd ene udshiin mendiig hurgiy,,,bi yag odoo anh udaaagaa chiniii blog-t newtreed suuj bn...nadad unekheeer ih taaalgdaj bn bi tsa hugatsaa ungursuniiig ch medelgu 4tsag zuwhun chinii ene baylag, sonirholtoi, gaihaltai, uyangalag, setgel hudlugum chinii yrtuntsiiig uzen suuj bn...chinii ene ih awyas, huch chadal, uhaan, husel muruudul, zorig, tewcheer buhniig chin hundetgej bn...udruus udurt shine buhneer ulam bayjina gedgt itgeltei bn...tsagiiig min demii ureegui chamd mash ih bayrlaj bn

    ReplyDelete
  5. Uneheer ih bayrlalaa chamd! Ene setgegdliig chin unshaad blogoo bolon blogoor maani urgelj zochildog humuusee ulam hairlaj uram zorig orloo! Namaig dahin tseneglesen chamd bayrlalaa!

    ReplyDelete