
Хотын гудамжаар алхах би дуртай
Хольж хутган элдвийг бодох бүр ч таатай...
Өвлийн сүүлчийн сар шувтарч байлаа
Өнөөх л замаараа би алхаж явлаа
Тэр л замаар алхаж явахдаа
Тэр ганц навчийг хараад бодлоо...
Мөчиртөө үлдсэн сүүлчийн навч
Хийсэн унахыг намар л би харсан
Гэтэл одоог хүртэл хийсчилгүй
Зүүгдэн үлдсэн ганц навчийг
олж би үзлээ,
Юутай гайхмаар
Юутай бахдамаар...
Хичнээн ч хүчтэй шуурга
Хэдэн ч цастай шөнийг
Давж туулсан бол доо хөөрхий,
Хэр их ганцаардал амсаж
Хичнээн ч зовлонг туулан
Дэрсхэн тэр мөчирөөсөө ингэтлээ удаан
зүүгдсийм бол доо тэр...
Зүсээ гундтал мөчиртөө үнэнч үлдсэн
Хүрэхэд л бутарчих тэр ганц навч
Хэдий өвлийг тэсч давсан ч гэлээ
Хорвоогийн жам ёсыг сөрөхгүй ээ
Хавар болж шинэхэн нахиа цухуйхад
Хуучин муу холтос хумхын тоос болно...
Сэтгэл гэж үгүй тэр мод
Сэлгэж ээлжлээд, навчис хөөрхий...
Хүний амьдрал яг л ийм
Хатуу ч гэсэн жам нь тийм
Нэг нь мод, нөгөө нь навч
Намар намарт хагдарч унах
Навчис гэдэг даанч хөөрхий...
hehe odoo isto goe boljee Naljiraa. bi ch gsn sometimes ingj boddiishd ntr lol ^_^
ReplyDeletegantsaardsan uedee bi chamtai baih durtai
ReplyDeleteganiharch uilmaar bas duulmaar ved mini
gants oldoh ene amidarliig mini
gagtshvv hamt tuulah amragaas mini ilvvtei chi huwaaltsdag bolohoor
gants chamd l argaduulah gej chamtai hamt baidag shvv
gantsaardliig mini tailj argaddagt chini bayarladag shvv
fortune: Bayrlalaa 2ula tegul sometimes adilhan ym boddiin bna hehe :D
ReplyDeleteAnonymous: Saihan shuleglel bna chamd bayrlalaaa!
hehe ene anonymous,iin shuleg n yg hend zoriulsan shuleg vee. Naljiraa chinii blogt yum boluu, hairaas n iluu uuriig n oilgodogt tnx ntr getsen hehe
ReplyDelete