Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Tuesday, February 15, 2011

ТИЙМ НЭГ АДИЛХАН ҮДЭШ (jivza.гийн захиалгаар...)



Халуухан огшуухан зүрхээ тэр зүсүүлсэн
Залуухан омголон насаа бас зориулсан
Даруухан залуугийн харц гунигаар дүүрчээ, сэтгэл нь холын холд
Дагжин чичирч түүнийхээ нүдийг хүсэмжилжээ, харц нь алсын алсад

Хундага харших чимээ, цөхөрсөн инээмсэглэл, гунигаар дүүрэн харцтай
Хүзүүндээ байгаа зүүлтийг тасдаад шидчихмээр тийм нэг үдэш
Уруулынх нь амтыг дарснаас тэр эрсэн
Уйтгарт аялгуунаас дүрийг нь тэр хайсан
Хувь тавилан тэр хоёрт ямархан тохиол бэлдсэнийг
Хундага дарс уянгын аялгуу ч мэдэхгүй тийм нэг үдэш...

Халуухан хүлцэнгүй зүрхээ тэр өгсөн
Анхныхаа ариухан сэтгэлийг бас зориулсан
Даруухан бүсгүйн харц гунигаар дүүрчээ, сэтгэл нь холын холд
Даанч сайхан нүдээрээ зүрх тэмтчин ширтэх санаа алдмаар бүсгүй
Эгэл нандин түүний харц нууцаар дүүрчээ
Эвхээд харьчихаж болохгүй дурлал нь манан мэт орон зайгүй
Цагаахан хүзүү, ягаахан уруул, оньсого мэт харцтай
Цаг хугацааг царайчилсан цаанаа л гунигтай тийм нэг үдэш...

Хоёр сэтгэл нэгнээ үгүйлэн холын холоос тэмүүлнэ
Харамсалтай нь тэр надад хайргүй гэж хоёул буруу сэтгэнэ
Хэзээ нэгэн цагт тэр минь наддаа ирнэ гэж залуу итгэнэ
Тэр үед бүх зүйл сайхан болно гэж бүсгүй найдна...

2 comments: