Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Tuesday, October 5, 2010

Чи зовлон дундах инээмсэглэл



Чи зовлон дундах инээмсэглэл
Би жаргал дундах гуниг


Чамаас жаргалыг л мэдрэх атал
Надаас гунигт үгс урсдаг

Чи зовлон дундаас гэрэлтэх
Итгэмээргүй цагаахан инээмсэглэл

Ийм л сайхныг чинь ширтэгч
Би инээмсэглэлд дурласан гуниг

Чи зовлон дундах инээмсэглэл
Би жаргал дундах гуниг

1 comment:

  1. Дажгүй шүлэг байна.Энэ гөлөг нь яасан хөөрхөн юм бэ. Харц энэ тэр нь ухаалаг айн

    ReplyDelete