Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Tuesday, August 2, 2011

Америкт бичсэн тэмдэглэл #3 буюу Америк үдэшлэг (өгүүллэг)



-Хөгшөөн сэрээрэй... Романтик залуу минь түргэн босч үз!
Цаана чинь нөгөө Кателин залгаад байна, чамайг магадгүй өдрийн зоогонд урих санаатай байх шиг байна гэсээр хамт амьдарч буй найз маань намайг сэрээлээ.
Урд шөнийн болсон явдал нүдний урдуур зурс хийх шиг болж арай гэж нүдээ нээн орноосоо өндийлөө. Америк маягийн үдэшлэг ч ёстой гайхалтай юм даа хэмээн бодож амжив.
Гаднаас нь харахад дээврийн өрөөтэйгөө нийлээд гурван давхар том цагаан хаус, эргэн тойронд нь засч бөөцийлсөн олон мод бутнууд үзэгдсэн тэр газар л мартагдашгүй нэгэн үдэш өнгөрсөн юм...
Гаднаасаа бол байдаг л нэг америк байшин. Харин доторх цэцэрлэгт нь төсөөлснөөс том усан сан, бидэнд зориулж байрлуулсан сандал ширээ, дүүжин ор, урт ширээн дээр зассан амттан болоод дарс ундаа тэргүүтэн үзэгдлээ. Хаалгаар нь орохоос л эхлүүлээд шал доргитол дүнгэнэх америк залуусын сонсдог хэмнэлүүд намайг ч бас захирах шиг болж нэг мэдэхнээ дунд нь орчихсон толгой дохиж явлаа.
Тэнд зөвхөн бидний гурван л Монгол залуучууд байсан нь бусдын хараанд нилээдгүй өртөж буй бололтой. "Шинэ зочид ирлээ" гэж биднийг урьсан найз маань бид гурвыг дагуулж үдэшлэгрүү ороход бүгд л найрсгаар мэндлэн зарим нь тэвэрч аван сайхан зангаа илтгэж байлаа.
Тэнд л нэг бүсгүй миний харцыг татахын ихээр татаж байсан нь одоо надруу утас цохиж буй хэрэг ээ...

Үдэшлэгт уригдсан бүх залуучууд их бага хэмжээгээр биенээ таньдаг бололтой. Гэхдээ бүгдтэй нь танилцаж амжаагүй л дээ. Бүх зүйл их л шинэ санагдаж хажуугаар зөрсөн хүн бүрийн л нэрийг асууж хариуд нь өөрийгөө танилцуулж явлаа. Тэгж явтал гадаа цэцэрлэгт усан сангийн дэргэдэх том дугуй ширээг тойрч суусан бүлэг залуус дээр яваад ирдэг юм байж. Тэнд уг үдэшлэгийн эзэн, мөн түүний найзууд болох хэсэг залуус яриа өрнүүлэн инээд ханиад болон сууцгааж байсан нь тэр ажээ. Тэгээд тус ширээнд суудал гаргаж бид хэдийг суухыг урилаа. Бүгдтэй нь танилцсаны эцэст нэг бүсгүй намайг уух юмаар дайлж гараа сунгаж байх үзэгдлээ. Эелдэгээр "Баярлалаа" гэж хэлэхэд, "Зүгээр дээ" гэж бүр ч эелдэгээр өөдөөс инээмсэглэв. Тэр харцыг л би өглөө сэрэхдээ дахин нэг бодож сэрлээ...

Тэгээд тэр ширээнд нилээн саатаж бага сага яриа өрнүүллээ. Гэтэл нөгөө сайхан нүдтэй бүсгүй босоод явчихав. Би ширээнээсээ сэмээрхэн босон соронзтой мэт л араас нь татагдан дагаснаа одоо гайхаад байх юм. Гэтэл бүр байшингийн гадаа очоод суучихлаа. Гайхалтай нь би ч бас түүний хажууд очоод суучихсан байв. Юуны түрүүнд мэндлээд нэрийг нь асуулаа. Кателин...
Тэр иймэрхүү үдэшлэгт тийм ч дуртай биш харин нам гүмийг илүүд үздэг гэв. Цаашлаад хаана амьдардаг, сурдаг эсэхийг нь асуугаад л өөр ямар ч сэдэвгүй болчихлоо.
Гэхдээ ч үдэшлэг энэ тэр, Америк залуусын тухай их биш зүйлс ярьж бага биш хугацааг өнгрөөсөн. Би зөвхөн нүдрүү нь л харж байснаа санаж байна.
Урд шөнө тэргэл саран хөөрч харанхуйг гэрэлтүүлсэн тийм үдэш байсан. Сарыг харж суухдаа төрсөн нутаг, эцэг эх, гэр бүлээ өөрийн эрхгүй бодож нүдэндээ тэднийгээ төсөөлөн сууснаа тод санаж байна. Хажуу дахь бүсгүйн яриа ч үл сонсогдож голын эрэгт зүлгэн дээр сарыг ширтэн хэвтэж байх мэт сэтгэгдэл төрж билээ...
Гэнэт нэг юм ёврох шиг болтол Кателин "Алив орж бүжиглэх үү" гэж гарнаас чангааж байлаа. Тэрхэн зуур хамаг бодлоосоо салж өнөөх нүсэр үдэшлэг болж буй байшингийн хаалгаар эргэж оров. Кателинийг дагаж бүсэлхийгээрээ татсан усанд цагаан ягаан бикинитэй, гартаа виски көүкийн коктейл барин бүжиглэх охидтой хундага тулган хөгжмийн хэмнэлд хамт бүжиглэлээ. Манай хоёр найз хажуугийн ширээний захад хэсэг залуустай их л хөгжилдөж байгаа харагдана. Устай аягаруу жижиг бөмбөг шидэж, түүнээ оруулсан нь нөгөө талын хүндээ шар айраг барьж үзэгдлээ. Энд тэнд л хэд хэдээрээ овоорсон залуучууд бүжиглэх нь бүжиглэж, хашгирах нь хашгиралдаж, чухал яриа өрнүүлэх нь өрнүүлж, зарим нь бүр видео тоглоом тоглон инээлдэж, хосууд нэгнийгээ шуналтайгаар үнсэж суухыг хараад би Америкт ингэж явж байх юм гэж зүүдэлсэн ч үгүй дээ хэмээн өөртөө хэлэн инээмсэглэв...

Ингэж элдвийг сонжин гартаа байх хундаганаасаа бага багаар балгаж явсаар нэг дүүжин сандал дээр ирж амс хийв. Суугаад таван минут ч өнгөрөөгүй байтал Кателин хүрээд ирлээ. Тэгснээ намайг "Чи хөгжимд их дуртай байх, тийм үү" гэж асуулаа. Мэдээж би дуртай сэдвийнхээ талаар нүдээ бүлтийлгэж байгаад л ярьж гарлаа. Харин тэр надад нэг үзүүлэх зүйл байна, дагаад яваарай гэж хэлээд босоод явчихав.. Тэр дотогшоо байшин руу ороод дээш шатаар өгсөн дээврийн өрөөний хаалганд тулж ирлээ. Бараг л гүйх шахаж байж түүнийг гүйцэн ирэв. За бэлэн үү? гэхэд нь юу болох гээд байгааг огт ойлгосонгүй хаалга нээн өрөөрүү оров.
Гэрлээ асаахад хүүхдийн өрөө бололтой жаахан эмх замбараагүй харагдав. Харин надад үзүүлэх гээд байгаа гол зүйл нь орны цаана байх жижиг төгөлдөр хуур гэдгийг сая л ойлголоо. Төгөлдөр хуурны ард очмогцоо надаас ямар дуунд дуртайг маань дахин асуув. Би сайн мэдэхгүй байна аа, чи өөрийнхөө дуртай аяыг тоглооч гэж түүнээс хүслээ. Тэр ядах юмгүй
төгөлдөр хуурыг амь оруулж нэгэн ая тоглож эхлэлээ. Ямар сайхан ая байсан гэж санана, өмнө нь сонсож байгаагүй нэг тийм ая байлаа...
Урьд нь хэзээ ч ийм явдал надад тохиолдож ийм бүсгүй надад зориулж
төгөлдөр хуур тоглож байсан удаагүй ээ. Тэр тусмаа америк бүсгүй шүү...
Гадаа дүнгэнэх бүжгийн хэмнэл ч ор тас мартагдаж, хаана юу ч хийж яваагаа тэрхэн үед умартсан байсан гэхэд хилсдэхгүй. Үнэхээр түүний дэргэд тайван амгаланг дахин нэг мэдэрлээ, гэхдээ галзуу америк залуучуудын томоохон үдэшлэг дээр шүү дээ.. Үдэшлэгт ирсэн бус уул хад, ой мод, гол горхины дэргэд ирсэн шиг л тайван сайхныг мэдэрсэн.
Гучаад минут би яг тийм байдалтай түүний дэргэд зогсон, гучаад минут түүний хуруунууд цагаан хар товчлуурууд дээгүүр бүжлээ...

Чамд таалагдав уу? гэж өнөөх л дотно инээмсэглэл дулаан харцаараа өөдөөс харж байсан нь одоо ч мартагдахгүй нь...
Мэдээж, үнэхээр гайхалтай байлаа гэж хамаг л мэддэг сайхан утгатай үгнүүдээ түүнд хэлж дуусахад бид буцаад л үдэшлэг дунд морилсон байлаа...
Тэр надад бас нэг хундага виски бариулчихаад өнөөх, үдэшлэгний эзэн болох залууруу очин түүнийг тэвэрлээ. Тэврээд ч зогссонгүй бараг 30 секунд орчим үнсэлцсэн гээч... Би нүдэндээ итгэсэнгүй ээ. Гэвч үнэхээр Кателин бол өөрийнхөө гэрт үдэшлэг зохиож буй Робын найз бүсгүй нь юм байж... Гэхдээ надад тийм ч сонин санагдсангүй. Улам л сонирхол төрөөд байлаа...
Удалгүй хоёр найзыгаа олж аван сонин сайхнаас нь баахан л сонслоо... Гэвч тэр хоёрын ярианаас Кателин Роб гэсэн 2 үгнээс бусдыг нь юу ч ойлгосонгүй, зөвхөн түрүүхэн болоод өнгөрсөн төгөлдөр хуур тэр бүсгүй хоёрын тухай л бодол толгойгоор дүүрсэн байлаа.
Шөнөжин бодолд дарагдаж дүүжин сандал дээр савлаж суухад аль хэдийнэ үдэшлэг өндөрлөх цаг болж хүмүүс үзэгдэхээ байж ганц хоёрхон хүн энд тэнд сандал ширээн дээр унтаж эл хуль харагдлаа. Манай хоёр найз ч нүд нь сүүмийн "Явах цаг боллоо хөгшөөн" гэсээр над дээр ирлээ.
Тэр хүртэл Кателин нэг ч үзэгдсэнгүй...
Биеэ дааж ядан сандлаасаа өндийж дуртай дургүй машинд суун буудлынхаа зүг гэлдэрлээ. Үнэхээр их ядарснаа орон дээрээ тэрийж унахдаа л сая мэдрэв.
Ингээд л тийм нэг гайхалтай уртхан шөнийн ард гарчихаад цонхоор харангаа бүгдийг эргэн нэг эрэгцүүлэн зогсож байна даа...

Ганц гайхалтай зүйл нь гэвэл яг одоо утас дуугарч байна...

4 comments:

  1. hehe goe tuuh bna. urgeljlel bgaa gej naidii^^

    ReplyDelete
  2. Хэхэ үргэлжлэлийг нь чи бичээд өгвөл их баярлана даа...

    ReplyDelete
  3. .S. yg bolsn ywdal ym u tgd swel zohiol u sonirhol hodolchloo

    ReplyDelete
  4. uuuuuuuuuuu aimar goyo yum bhiin bh gj boodson chini... yadag sonin cateline ve... mair dogdolloo shd...

    ReplyDelete