Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Wednesday, July 6, 2011

***


Үг хэлэхгүй байсан ч
чи намайг сонсож чадах уу?
Үй олон инээд, цуурай дундаас
санаа алдахыг минь ялгаж таних уу?
Үнсвэл,
уруулын чинь эд эс бүхэн
ширхэг ширхэгээрээ
үүл болоод нүүчихгүй байгаа?
Үргэлж л уруул дээр тээглэгч тэр үгээ
догдлон байж хэлвэл
шувуунд хувилаад
үргээд нисчихгүй байгаа?



Сэтгэл сэмрээд л байгааг...
Сэмрээд л, сэмрээд л байгааг
Тээр гүнд нь нэг зүйл
хариугүй тасрах дөхөж буйг
Тэвдээд л, тэвдээд л байгаа сэтгэлээ
тас зуурчихаад
тавилгүй зовоож явааг
чи мэдэх үү?
...чи минь мэдэх үү?
...мэддэг болов уу, чи...

Үүлшээд л байгаа догдлолын дэргэдүүр

чи,
салхи шиг өнгөрч
Үргэлжид чамайг үгүйлэгч хурууд
ахиад л түүнээ цуглуулсаар
цаг хугацааг элээж явааг...
Цаг хугацааг
нулимс болгон дуслуулсаар
гээж явааг...
Цаг хугацаа дуслах тоолондоо
чиний тухай мөрөөдлийг
халтартуулан урсаж байгааг
Чи мэдэж байна уу?
...чи минь мэдэж байна уу?
...мэддэг ч болоосой, чи...


Б.Батзаяа

1 comment: