
Жилийн энэ саруудад би жигтэйхэн их дуртай
Жихүүн хүйтэн арилж урь ордогт нь биш
Жирийн нэгэн охин надад цэцэг болж харагдах
Жилийн энэ улиралд би сэтгэл алдан дурладаг
Хаврын бороонд шалба норж өвсөн дээр гүйх гэж
Халх нутгийн хүү хаврын сарыг хүлээдгийм
Хаа холын бүсгүйд дурлалын жигүүрээр тэмүүлж
Хайрлан дурлаж санаашрах гэж хаврын сарыг хүлээдгийм.
nice shuleg boljee Naljiraa. Havar ch goe uliral shuu ^_^
ReplyDeleteСайхан бичжээ. Ялангуяа эхний 4 мөрт их таалагдлаа. Өшөө илүү бичээд байгаарай. Амжилт хүсье.
ReplyDelete