Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Thursday, July 22, 2010



Үүл гэдэг тэнгэрийн хөрс
Үнэндээ мод биш гайхамшиг тэнд ургадаг
Бурхад түүнээ услахад мартагдагсад доор нь
Бороо орлоо л гэж баярлахчаа аяддаг
Хааяа ч болов мод усла
Үхэгсэд баярлана
Хариуд нь бид тэнгэрт очиж
Гайхамшиг тарина...

No comments:

Post a Comment