Saturday, January 14, 2012
Чамтайгаа шүлэг шиг амьдарна...
Би яг л энэ шүлэг шиг амьдарна...
Навчсын сэрчигнээ хийгээд шувуудын шулганах чимээтэй
Намрын хонгор салхи хацар илбэхэд би сэрнэ
Томоо нээсэн цонхон цаана хүүхдүүд гүйлдэх нь жаргалтай
Толины өмнө эхнэр минь үсээ самнах нь үзэсгэлэнтэй
Зүүдэнд ирсэн айдас үргээд л нисэх тэр мөчид
Зөөлөн инээмсэглэх хайр хөнжил сөхөн орж ирнэ
Өчигдөр бид хоёрын үнсэлцсэн хөгшин модны сүүдэрт
Өхөөрдөм үрс минь яг л шувууд шиг шулганах сонстоно
Би энэ шүлэгт дуртай...
Энэ шүлгийг би чамаараа төсөөлдөг...
Хэн юм бол гэж эргэлзээд хэрэггүй ээ
Чи минь шүү дээ... Чи минь...
Subscribe to:
Post Comments (Atom)
чамайг хайрлах хайр минь ханахгүй байна
ReplyDeleteхолоос хараад байлгүй хажууд чинь баймаар байна би
Чамайг хэн нэгэнд алдахаас айж байна би
Хамтдаа байж эрхэлэхийг хүсэж байна би
Халуун энгэрийг чинь түшин хичнээн ганцаардснаа ярьмаар байна би
Тэнэгхэн дурлалдаа шатахдаа хичнээн шаналсанаа хэлмээр байна би
Гомдож туниад арагдуулмаар байна би
Гундаж ганахсан сэтгэлдээ цэцэг дэлгэртэл хайралмаар байна би чамайг....