...Нэг уужим амьсгалж тэнгэр лүү ширтчихээд л алхаж эхэлсэн...
Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая
Чамд дурласан тэр өдөрХайр гэдэг үгийгХаана ч хамаагүй биччихээдХараад л зогсоод баймаарХачин өдөр байсанЧамд дурласан тэр өдөрХөнгөмсөг зантай даашинзнуудаа тойруулж суулгаадХөмсөг, чих, хоолой гурвын чинь тухайХүүхнүүдийн яриа өрнүүлмээрХачин өдөр байсанЧамд дурласан тэр өдөрБорооны дуслуудаасБундан хэлбэртэйг хайж өдрийг бармаарБиенээсээ ууршиж гараадЧамд мэдэгдэлгүй араас чинь тэвэрмээрБүх юм жингүйдсэнХачнаас хачин өдөр байсанБүтэн өдөржин би газар дээр гишгээгүйЧамд дурласан тэр өдөрСалхины хэлийг гэнэт л ойлгодог болчихсонСанаа алдахад минь цээжнээсСаарал тагтаа дэрхийтэл нисдгийг анзаардаг болсонОгт арьсгүй юм шиг л эмзэг болсонОрчлон бүхэлдээ зөөлхөн санагдажОрчлонг гараараа илж үзэх хүсэл төрсөнХачин өдөр байсанЧамд дурласан тэр өдөрХүүхэд настайгаа эргэж уулзаадХөтлөлцөөд хаа нэг тийшээ гүйсэнХөх өнгийн сэтгэл дээрээ нэмж шав шар будаг асгасанХөндий цээж ямархан нэгээрХөндүүрлэхэд нь баярладаг болсонХачин өдөр байсанХагарсан нүдХайлсан бодлынхоо гүндМэдээ алдсанАлдатлаа түргэссэнАмьсгалтайХачин өдөр байсанТэр хачин өдрөөс эхэлж би өөрийгөөАмьд гэдгийг мэдэрдэг болсон...
Чамд дурласан тэр өдөр
ReplyDeleteХайр гэдэг үгийг
Хаана ч хамаагүй биччихээд
Хараад л зогсоод баймаар
Хачин өдөр байсан
Чамд дурласан тэр өдөр
Хөнгөмсөг зантай даашинзнуудаа тойруулж суулгаад
Хөмсөг, чих, хоолой гурвын чинь тухай
Хүүхнүүдийн яриа өрнүүлмээр
Хачин өдөр байсан
Чамд дурласан тэр өдөр
Борооны дуслуудаас
Бундан хэлбэртэйг хайж өдрийг бармаар
Биенээсээ ууршиж гараад
Чамд мэдэгдэлгүй араас чинь тэвэрмээр
Бүх юм жингүйдсэн
Хачнаас хачин өдөр байсан
Бүтэн өдөржин би газар дээр гишгээгүй
Чамд дурласан тэр өдөр
Салхины хэлийг гэнэт л ойлгодог болчихсон
Санаа алдахад минь цээжнээс
Саарал тагтаа дэрхийтэл нисдгийг анзаардаг болсон
Огт арьсгүй юм шиг л эмзэг болсон
Орчлон бүхэлдээ зөөлхөн санагдаж
Орчлонг гараараа илж үзэх хүсэл төрсөн
Хачин өдөр байсан
Чамд дурласан тэр өдөр
Хүүхэд настайгаа эргэж уулзаад
Хөтлөлцөөд хаа нэг тийшээ гүйсэн
Хөх өнгийн сэтгэл дээрээ нэмж шав шар будаг асгасан
Хөндий цээж ямархан нэгээр
Хөндүүрлэхэд нь баярладаг болсон
Хачин өдөр байсан
Хагарсан нүд
Хайлсан бодлынхоо гүнд
Мэдээ алдсан
Алдатлаа түргэссэн
Амьсгалтай
Хачин өдөр байсан
Тэр хачин өдрөөс эхэлж би өөрийгөө
Амьд гэдгийг мэдэрдэг болсон...