Friday, July 23, 2010
Thursday, July 22, 2010
Инээмсэглэл шиг шав шар цэцгүүд...Ийм сайхан байгаль, алтран шаргалтах нар
Голын урсгал...
Загаснууд эрэг дээр наранд биеэ ээгээд л
Гоё ч байна даа,
Шувууд мөчир дээр хэвтчихсэн
Юу ч юм хөөрөлдөөд л
Тэнд хоёр буга цэцэг түүж явна
Тээр тэнд хэсэг үүл хөзөр тоглож сууна
Юу вэ, би чинь хэдтэй билээ?
Ертөнцөд ирээд хэдэн ч жил болчихов доо
Sunday, June 20, 2010
Говь Гурван Сайханы Хавцгайтын аманд ажил амьдрал өрнөсөөр
Thursday, May 27, 2010
Уучлаарай намайг, үнэхээр уучлаарай...
Хүн төрөлхийн гэмт амьтан гэж би сонслоо. Яагаад? Учир нь төрсөн цагаасаа хүүхэд уйлж, хоол нэхэж, ээжийгээ нойргүй хонуулан зовоодог. Ингэж мэдээ ороогүй байхаасаа хүн гэм үйлддэг гэж хариулав. Би итгээгүй. Харин удалгүй би хүмүүсийн өмнө буруутан болох олон зүйл хийснээ саналаа. Өө сэвгүй ариухан хүн гэж байдаггүй байх, хүн бүр их бага хэмжээгээр гэм үйлдсэн байдаг. Харин миний хийсэн гэм бага биш харин бүр их. Би хэдий залуу хүн ч гэлээ өнгөрсөнөө эргээд харахад хүн ихээр гомдоосон нүгэл үйлдсэн л байна. Тэрнээс илүүг ч үйлдсэн. Эхэндээ би өөрөө хохирогч байснаа, дараагаар нь өрөөлийг гомдоож өмнөх гомдлоо нөхөх шиг санадаг болжээ. Намайг гэж сэтгэлээ харамгүй зориулсан хүнийг хөсөр хаяж, гомдоосон гэм хийсэн гэж би боддог. Харин миний гомдоосон хүмүүс намайг зүхэж явдаг эс бол мартаж орхисон үгүйг би даанч мэдэхгүй. Найзууд минь миний энэ үгийг сонсоод “Үгүй дээ, чи хэний ч өмнө буруугүй. Тэр бол хүн бүрийн амьдралд тохиолддог л зүйл” гэж хэлнэ. Харин би сэтгэлдээ гэмтэй гэдгээ хүлээн зөвшөөрч, уучлал гуйх ёстойгоо ойлгосон.
Одоо би чадахын хэрээр өнгөрсөний алдаагаа давтахгүйг хичээнэ. Гэхдээ дахиад алдаж гишгэхээсээ айж байна. Яагаад гэвэл амьдралд ам гарч болдоггүй юм байна лээ. Өнөөдөр би инээж болно, эсвэл уйлж болно. Харин маргааш ямар байхыг таашгүй.
Тиймээс би уучлал гуйж байна. Өөрийнхөө гомдоосон хүмүүсээс чин сэтгэлээсээ уучлалт хүсье. Би цаг хугацааг буцааж хийсэн хэргээ эргүүлж чадахгүй. Гэхдээ би гэмшин харамсаж, үнэн сэтгэлээсээ чамаас уучлал гуймаар байна. Одоо миний хийж чадах зүйл энэ л юм даа.
***
Би мод чи уул. Би загас чи ус. Би од чи тэнгэр. Чиний хөрсөнд би ургаж, чиний шимээр би тэтгэгдэж, чиний түшигт би оршдог.
Чамгүй бол би хатаж, чамгүй бол би мөхөж, чамгүй бол би харвана.
Модгүй уул нүцгэн. Загасгүй ус хоосон. Одгүй тэнгэр харанхуй.
Чи уул би мод. Чи ус би загас. Чи тэнгэр би од.
Tuesday, May 25, 2010
IELTS шалгалт өгсөн туршлагаас...

Өнгөрсөн 6 сард миний бие IELTS шалгалтыг анх удаа өгч үзсээн. Дундаж оноо нь 6.0 авсан ч үүндээ сэтгэл үнэхээр ханамжгүй байгаа. Онгироод байгаа юм биш шүү! Учрыг нь удахгүй тайлбарлая.
Энэхүү шалгалтад орж үзсэнийхээ дараа л хүн юун дээрээ анхаарах байснаа хамгийн их ойлгож мэддэг юм байна.
Monday, May 24, 2010
Гоё номнууд
Зиа ойрд нэг ийм ном уншаад их аятайхан байна аа би. Мэдээж хүн бүр "Нууц" гэдэг номыг мэдэх байх дэлхийн bestseller шүү дээ. Харин энэ хувилбар нь залуучуудад зориулж маш гайхалтайгаар тэдний үзэл бодолд нөлөөлхүйц болж чадсан гэж бодож байна. Өөрийн ирээдүйгээ хэрхэх талаар сайн мэдэхгүй, тэр талаар төсөөлөлгүй байгаа хэн нэгэнд хамгийн сайхан ирээдүйг өгч чадах байх шүү. Залуу насандаа амьдралыг зөв өөдрөгөөр харж бас их зоригтой хэрнээ бодол эрэгцүүлэлтэй алхам хийж сурахад туслаж чадах том "Нууц" шүү! Энэ гайхалтай номыг найздаа ч юм уу дүүдээ эсвэл хэн нэгний төрсөн өдрийн бэлэг болгож өгвөл үнэхээр гайхалтай том бэлэг болж чадна. Гэхдээ өөртөө бэлэглэх нь хамгийн том бэлэг шүү. Би энэ номыг бэлгэнд авсан болохоор үнэхээр сэтгэл татагдан уншсан. Гол нь ганц удаа уншаад хаячихаж болохгүй! Дахин дахин үг өгүүлбэрээр нь нягтлаж, бодож уншбал илүү ихээр өөрт чинь нөлөөлнө гэж зөвлөе. За тэгээд нууц гэж юу вэ гэдгийг ойлгоход тань амжилт хүсье!
За энэ бас их гайхалтай ном. Үнэхээр сэтгэхүй гэж ийм л байх ёстой юм байна, алсыг харж ихийг бүтээх ёстой юм байна гэдгийг өөрийн эрхгүй ухааруулж чадсан ном. Аливаа зүйлийг өөдрөг сайхнаар харуулж тэр болгоноо бодит жишээгээр баталгаажуулсан "үнэн" ном шүү. Уншиж байхдаа өөрт таалагдсан санаагаа бичиж аваад амьдралдаа хэрэгжүүлж, түүгээ мөрдлөг болговол амьдралд чинь томоор нөлөөлж чадахуйц ном шүү...
Дэлхийд алдартай гайхамшигт бүтээлүүдийн нэг "Усан доогуур хорин мянган бээр аялсан нь" хэмээх зохиолын эхний хэдэн өгүүлбэрийг уншиж эхлэхэд л надад таалагдсан. Бүр амтанд нь ороод өдөржин бариад суучихмаар л болсон. Гэхдээ би энэ номыг уншиж дуусаагүй байгаа, ер нь мэдээж адал явдал сонирхолтой баримтаар дүүрэн ном байна лээ. Аймар зузаан ном болохоор сонирхол их төрүүлдэг юм байна шүү. Би ч өөрөө геологич мэргэжилээр сурч байгаа болохоор их татагдсан. Адал явдалд дурлагч хүмүүс заавал уншаарай.
Ч.Лодойдамбын "Алтайд"роман. Энэ бол жинхэнэ геологчдийн тухай зохиол доо. Би бүр анх удаа л номыг тэгж амтлан уншсан. Би геологич болох болохоор мэддэг нэр томъёо гарч ирэхээр улам л татагдан уншсан. Энэ номыг уншаад сууж байхад үнэхээр геологи гэдэг мэрэгжил, геологич гэдэг хүнээр бахархаж байсан. Хөдөө уул хад, элсэн цөл, ус шалбааганд явж байхдаа ямар саад бэрхшээлтэй учрахаа мэдэхгүй хэрнээ юу ч болж байсан даваад зорилгоо бүтээнэ гэдэгтээ итгэл дүүрэн байдагт нь дотроо огшиж уншсан. Тэгж явж байхдаа багийнхаа хүмүүстэй хэрхэн дотносож хэрхэн хүн чанар гэдэг зүйлийг харуулж амь тэмцэн нэгнээ аварч сүрэг чоно тулж ирсэн ч гартаа ганцхан хутга атгачихаад нэгнийгээ хамгаалж зогсох тэр агшинг нүдэнд харагдтал бичсэн зохиол гэж хэлж чадна. Түүнээс илүү олон зүйлийг маш сонирхол татахуйцаар бичиж адал явдлыг жинхэнэ утгаар нь харуулж чадсан ном шүү. Надад байгаа шүү авч уншиж болно :)Зиак ингээд энэ удаад 4 ном танилцууллаа дараа дахиад танилцуулна аа. Ном их уншвал сэтгэхүй их өөрчлөгддөг гэж боддог. Үнэн юм шиг байна лээ :D
Thursday, May 20, 2010
Цэцэглэдэггүй цэцэг /өгүүллэг/
Шороо яран тэмүүлсээр түүнийг анх цухуйхад цонхон цаана сар гийж одод түгсэн өвлийн нэгэн саруулхан шөнө байлаа. Хөгнө шиг хар ногоон иштэй авирдаг энэ цэцэг бол хуримын бэлгэнд ирсэн тасалгааны есөн цэцэгний нэг. Гэрийн эзэгтэйд бол өнгө өнгөөр алагласан эдгээр цэцэгсийн дотроос хамгийн царай муутай нь тэр байлаа.Цаг хугацаа...
Өчигдөр бүхэн өнөөдөр байсан

Цагийн зүүний баруун тал руу ирээдүй ойртож
