Эхлэл | Өрнөл | Төгсгөл | Таавар таалгая

Sunday, April 4, 2010

Цэргийн бодол

Цэрэг байх ямар байдаг бол...
Уг нь намайг цэрэг болооч гэж дуудсан юмсан. Би очоогүй ээ. Надад тийм хүсэл байгаа ч цэрэг болохоос илүү зүйл бас байгаа. Гэхдээ л би битүүхэндээ цэргийн алба хаахыг мөрөөдөж явдаг. Аав, ах гээд ер нь цэрэгт явсан хүмүүсийн яриа, TV-ээр хальтхан гарсан цэргийн амьдрал, цэргийн баяраар ганц харагдах цэргийн парад, орой болгон тагтан дээрээс сонсогдох цэрэг эрсийн нэгэн зэрэг дуулах дуу энэ бүхэн надад цэргийн ангид цэрэг хувцастай жагсах ямар байдаг бол гэсэн хүслийг өөрийн эрхгүй төрүүлдэг. Эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцэхээ батлан тангараглая! гэж жинхэнэ утгаар нь хэлэх юмсан.
"Хэзээ нэгэн цагт би цэрэг болно" гэдэг энэ хүслээ орхихгүй ээ. Тэр цагт цэргийн бодлыг дуулж цэрэгт өнгөрүүлсэн амьдралаа нүдэндээ төсөөлж зогсоно...


Өнчин дэрэн дээр нойр хулжаад
Өнийн ирээдvйг сэтгэн байхад минь
Өөрийн эрхгvй чи минь бодогдож
Өр зvрх минь чамруу тэмvvлнээ

Цэрэг би чинь ингэж бодохоор
Цээжин дотор минь гал дvрэлзээд
Цэвэр сэтгэлийн уяас алдуурч
Цэргийн хуарнгаас чамруу тэмvvлнээ

Хаврын улирал дөхсөнч юм уу
Хайртай vрээ санасан ч юм уу
Халагдах хоног минь ойртсон ч юм уу
Харих хоногоо тоолон сууна би

Хаврын улирал гурвантаа ирэхэд
Хайртай vр чинь том болжээ
Ханийн жаргалыг эрхгvй мөрөөдсөөр
Хайрын дуугаа чамдаа дуулъя

Saturday, April 3, 2010

Өөрөө бүгдийг чадахгүй үе бий...

Цаг хугацаа өнгөрсөөр л... Хажуугаар дугуй унасан "боломжууд" сүнгэнээд л байх юм. Би дэмий гиюүрч зогсоод л. Тэгсэн хэрнээ дотроо бачуурлаа. Уг нь би гүйвэл ч дугуйнуудыг гүйцнэ дээ. Тэгээд нэг л болж өгдөггүй ээ! Яагаад байгаа юм бол. Надад нэг л юм хэрэгтэй байна.. Намайг чи, эсвэл тэр! Араас түлхэх хэрэгтэй. Тэгэхгүй бол би эрчээ алдчихаж.
Хөөх би гүйж байна. Тэр намайг түлхчихэж. Нөгөө дугуйтай боломж гуайг гүйцэх нь. Гүйцэх гээд байхад би ядраад байна. Өөрийн эрхгүй гараа өргөлөө. Хамгийн хойно явсан нэг боломжийг барьж авлаа. Татаад унагачихлаа. Одоо дугуйтай болсоон... Ээ дээ сайхандаа! Одоо жийгээд байна даа. Урдаа яваа бусдыг гүйцэж эхэллээ. Гэхдээ би хүссэндээ хүрэх болов уу? Энэ олон боломжуудыг гүйцсэний хэрэг гарах болов уу... Гэхдээ л би жийсээр. Улам хүчтэй хурдалсаар...
Замын төгсгөлд нэг театр! Үүд нь хаалттай. Хаалгыг нь нээлээ. Чих баяслаа. Сэтгэл баяслаа. Бүр бүх бие сэтгэлээрээ баясаж байна. Тайз байна. Шат байна, шатаар тайзруу өгслөө.. Гэрэл туслаа. Зөвхөн миний өмнөөс... Микрофон авлаа, чанга атгалаа. Ая нь солигдлоо, миний цорын ганц мэддэг дуу. Эхэллээ... Театр тэр чигээрээ сэрлээ, би огшлоо. Би дуулж байна зөвхөн би... Би бүгдийг удирдаж байна зөвхөн би...
Намайг тэр түлхэж өгөөгүй бол... Надад тэр хүрээгүй бол... Надад тэр туслаагүй бол...

Thursday, April 1, 2010

Хавар ирчихэж...



Бодол хөглөгдөн сэтгэл гэгэлзээд хавар ирчихэж...
Болзоо хүлээн сэтгэл догдлоод уяхан болчихож...
Шинэхэн хаврын өглөө бүрийг гэгэлзэн угтаж
Шиврэх борооны анхны дуслыг хүлээдэг болчихож...
Хавар жил бүр чамд бэлэг авчирдагийг чи мэдэх үү?
Хавар жил бүр чамайг шинэхэн болгодгийг чи анзаардаг уу?
Чи яг одоо сэтгэл дүүрэн бэлэгтэй
Тэнгэр цэлмэх мэт уужим сэтгэлтэй
Хамгийн гэгээн хамгийн эрхэм нэгэн юм шүү!






Tuesday, March 30, 2010

Өөрийнхөө тухай товч өгүүлбэл...

Өнөөдөр 2010 оны 3 сарын 30-ны өдөр. Уг нь хаврын эхэн сар дуусч байна. Гэтэл цас будраад бүр шуураад л байх юм. Гунигтай ч юм шиг... Гэхдээ блогоо ингэж гунигаар эхлүүлээд яахав, өвөл дуусдгаараа дуусч хавар ирдгээрээ ирэн зун болохдоо л нэг болно :D Намайг Батжаргалын Дөлгөөн гэдэг. Орчлонгийн утга учрыг эрэгцүүлэн бодох дуртай, өөрийн гэсэн өнгө төрх үзэл бодолтой тийм л нэгэн... Хүмүүс өөрийн дотоод үзэл бодол, өөрт төрсөн сэтгэгдэл, нууц гээд бүхий л зүйлсээ хувийн тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичиж түүндээ сэтгэлээсээ ханддаг. Би ч өөрийн үзэл бодлоо илэрхийлэхийг хүсч байна. Гэхдээ далд биш ил. Тийм болохоор энэ блогийг эхлүүлж байгаа нь энэ... Үүнийг уншин суугаа танд баярлалаа! Та яг одоо миний дотоод ертөнцрүү өнгийж сууна. Тиймээс Тавтай Морил! :)